Сайнбуянгийн Амарсайхан нь 1973 онд Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн. 1981-1991 онд тус дүүрэгт бага, дунд сургуулиа дүүргэж улмаар АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институтийг 1996 онд, Соут Вест Их сургуулийг 2000 онд тус тус төгссөн. Хууль, эрх зүйн Магистр зэрэгтэй.
Гадаад хэлний мэдлэг: Англи, Хятад, Орос
Ажлын туршлага:
1992-1994 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан,
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе,
2005-2007 онд АНУ ын Американ Трейд & Девелопмент компанид хөрөнгө оруулалт, гадаад худалдааны Менежер,
2007-2016 онд Оюуны Ундраа Группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга, 2016-2017 онд НИТХ-ын Төсөв, Санхүү, Эдийн засгийн хорооны дарга, 2017 оноос НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга,
2019 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байна.
Улс төрийн Сонгуульт ажил:
2012 оноос НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. МАН-ын Удирдах зөвлөл, бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч, Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга.
Эдийн засаг, бизнесийн салбарын туршлага:
Монголын Эдийн Засгийн Форум, Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл, Үндэсний Стратегийн Хүрээлэнг санаачлан үүсгэн байгуулагч гишүүн, ТУЗ-ын гишүүн. 2007-2011 онд Монголын гүйцэтгэх захирлуудын (CEO) Клубийн Дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, 2016 оноос Азийн Хүлэг Бодлогын Судалгааны Хүрээлэнгийн Дэд Ерөнхийлөгч зэрэг эдийн засаг, бизнесийн салбарын сонгуульт ажлыг хашиж ирсэн.
Судалдаг сэдэв:
Евразийн эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн үйл явц, тэдгээрийн Монгол улсад үзүүлэх
Сэтгэгдэл бичих хэсэг