.Оюун-Эрдэнэ: Зөвшөөрөлгүй олгосон газарт баригдсан обьектуудыг буулгана
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар нийслэл хотод замбараагүй газар олгож байгаа асуудлыг голчлон хэлэлцлээ. Замбараагүй газар олгосноос үүдэж, өнөөдрийн түгжрэл, утааны асуудал бий болоод байна. Тиймээс энэ асуудлын хажуугаар Засгийн газар чимээгүй өнгөрч болохгүй. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол Улаанбаатар хот төлөвлөлт хийхэд маш хүнд болно.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Найрамдал зуслантай холбоотой газрын асуудлаар Засгийн газар тогтоол гаргаж, Олон Улсын хүүхдийн Найрамдал төвийг улсын төсөвт байгууллага болгож, бүтэц чиг үүргийг шилжүүлсэн. Найрамдлын талбай дотор 100 гаруй аж ахуйн нэгжид газар олголт хийгдсэн байна. Олон Улсын Найрамдал төв бол улсын онцгой обьект гэж хэлж болно. Энд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахыг мэдээж дэмжинэ. Гэхдээ Хүүхдийн Найрамдал төв, Улаанбаатар зочид буудлын урд саад, Ю.Цэдэнбалын цэцэрлэгт хүрээлэн ч юм уу хамаагүй газар олгож болохгүй. Хүүхдийн парк руу орсон асуудал байгаа шүү дээ. Тиймээс үүнийг цэгцэлж, Улаанбаатар хотын удирдлага, БХБ-ын сайд, БОАЖ-ын сайд нарт Ерөнхий сайд үүрэг өгсөн. Мөн ажлын хэсэг байгуулагдсан. Ер нь бол зөвшөөрөлгүй олгосон газарт баригдсан обьектуудыг буулгахаар болж байна. Зайсанд аялал жуулчлалын чиглэлээр барилга барина гэчихээд баахан орон сууц барьчихсан байгаа. Энэ асуудлыг бас цэгцэлнэ" гэлээ.
Сэтгэгдэл бичих хэсэг