УЗ өнөөдөр хуралдаж, Бага хурлын товоо тогтоохоор болжээ
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 13:00 цагаас хуралдаж Бага хурлын товыг тогтоох асуудлыг хэлэлцэх юм. Бага хурлаар Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвшигчийг тодруулах юм.
2016 оны сонгуулиар уг тойргоос УИХ-д сонгогдсон Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөхдөө Үндсэн хууль зөрчсөн эсэхээр Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгээд буй.
Хэрвээ Үндсэн хуулийн цэцээс Д.Гантулгыг Үндсэн хууль зөрчиж чөлөөлсөн гэж үзвэл ирэх сарын 30-ны өдөр болох Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хойшлох магадлалтай байгаа юм.
Сэтгэгдэл бичих хэсэг