Шууд: АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна
АН-ын удирдлагууд өнөөдөр 11.00 цагаас мэдэгдэл хийхээр болжээ. Мэдэгдлийг Ардчилсан намын төв байранд хийх юм байна. АН-ынхны зүгээс өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд нас барсан УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн нас барсан шалтгааныг гадны нөлөөтэй байж болзошгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал, "Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна" хэмээн мэдэгдсэн.
Харин ЦЕГ-аас "2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:57 цагт цагдаагийн байгууллагад "Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу Нийслэлийн Цагдаагийн газраас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан.
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг НЦГ-ын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байна. Олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч байгааг анхаарна уу- хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Ийнхүү уг асуудалтай холбогдуулан өнөөдөр АН-ын удирдлагууд мэдэгдэл хийх гэж байгаа бололтой.
Сэтгэгдэл бичих хэсэг