Д.Дамба-Очир: Надад Оюутолгойд ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй
УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очирыг "Оюутолгой" ХХК-ийнханд нууцын зэрэглэлтэй дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээс өмнө өгсөн хэмээн буруутгаж буй. Энэ талаар тэрбээр өнөөдөр тайлбар өглөө.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Оюутолгойн бэлтгэл ажлыг хангаж байгаа. Хэлэлцэх асуудлыг эдийн засгийн байнгын хороон дээр бүгдийг нь хангаад явж байна. Ганцхан материал гишүүдэд тараагаагүй байгаа. Тэр нь АТГ-ын шалгасан материалыг гишүүдэд өгөөгүй. Бусад бүх материалыг тараасан. Ялангуяа Дубайн гэрээнд хийгдсэн, аудитын нууцлалтай холбоотой шалгалтын материалыг тараасан. Мөн засгийн газар Оюутолгой хоёрын хооронд хэлэлцээр явж байгаа. Тэр хэлэлцээрийн талаарх нууцлалын материалуудыг хүртэл гишүүддээ тарааж өгсөн. Оюутолгойн дүгнэлтэд нууцлалтай холбоотой ямар ч зүйл байхгүй нэг өгүүлбэр үсэг ч байхгүй. Бүх гишүүдэд тараагдсан. Иймд Д.Дамба-Очир гэдэг хүнээс Оюутолгой компани авсан гэсэн зүйл байхгүй.
Мөн Оюутолгой дүгнэлтдээ тайлбар гаргаж өгсөн. Тухайн тайлбарыг ч гишүүдэд тарааж өгсөн. Гишүүдийг тэнцвэртэй мэдээлэлтэй, ойлголт байг гэдэг үүднээс бүх материалыг өгсөн. Өнгөрөгч мягмар гаригт энэ асуудлыг ЭЗБХ-гоор хэлэлцэх байсан. Гэвч аудитын дүгнэлт хоёрхон хоногийн өмнө ирсэн учраас гишүүдэд танилцах хугацаа олгоод ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан.
Оюутолгой бидэнд албан ёсоор хүсэлт гаргасан. Энэ 43 хуудас материалд ямарч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. Оюутолгой энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг би гишүүдэд тарааж өгсөн. ЭЗБХ-нд бүх материал гишүүдэд тараагдсан. Одоо хэлэлцүүлэг явуулахад бэлэн байгаа.
Надад Оюутолгойд ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Миний хувьд Оюултолгойн гэрээг илүү сайжруулаад явах ёстой гэсэн саналтай байгаа юм. Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг "Рио тинто" албан ёсоор авсан.
Хоёрдугаар сарын 02-нд шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч бүх материалыг гурван даргад өгсөн. Мөн тамгын газарт болон бүх гишүүдэд өгсөн. Иймд Д.Дамба-Очир гэдэг хүн Оюутолгойд хулгайгаар өгсөн зүйл байхгүй. Хоёр материал нууцын зэрэглэлтэй байна. Тэрийг Оюутолгой байтугай хэн ч аваагүй. Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материал бүх гишүүдэд байж байна.
Харин би гэрээг сайжруулах ёстой гэдэг байр суурьтай байна. Үүнээс болж Оюутолгой компанитай зөрчил үүсч, тус компаниас мэдэгдэл хүртэл гаргасан. Ингэхдээ гэрээндээ нэг үсэг байтугай нэг таслал ч өөрчлөхгүй гэж ярьж байна лээ. Одоо үүнийг УИХ шийдэхээс биш Оюутолгой гэдэг компани шийдэх асуудал биш. Д.Тэрбишдагва гишүүн ажлын хэсгээ одоо хуралдуулах хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл бичих хэсэг