Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Х.Батсүрэнг нэр дэвшүүллээ
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болж, олонхийн саналаар Х.Батсүрэн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид дэмжигдсэн байна. Түүнийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болжээ. Улмаар Ерөнхийлөгч зарлиг гаргаж батламжилдаг юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Ерөнхий шүүгчид дөрвөн хүн өрсөлдөж, хоёр нь нэрээ татсанаас Х.Батсүрэн, Д.Ганзориг нар өрсөлдөж, Д.Ганзориг олонхийн санал авч байсан.
Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр томилохыг татгалзсанаар дахин зөвлөгөөн зохион байгуулж, Ерөнхий шүүгчээ сонгож байгаа нь энэ юм.
Хөхийсүрэн овогтой Батсүрэн нь 1965 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 54 настай, эрэгтэй.
Х.Батсүрэн нь
Боловсрол:
1973-1983 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль,
1984-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академи,
1997-1999 онд ХБНГУ-д Их сургуулийг тус тус төгссөн.
Эрх зүйч мэргэжилтэй.
Ажлын туршлага:
1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч,
1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч,
2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд мэргэжилтэн,
2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч,
2011 оноос тус Шүүхийн Ерөнхий шүүгчээр, 2012 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байгаа. Шүүгчээр 15 жил ажиллаж байгаа нэгэн аж.
Сэтгэгдэл бичих хэсэг