УИХ-ын Тамгын газрын даргаар Л.Өлзийсайхан яригдаж байна
УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон ажлаа өгөхөөр болжээ. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын Тамгын газрын даргаар томилогдож байсан юм. Г.Занданшатарыг УИХ-ын дарга болсноос хойш Ц.Цолмонг өөрчлөх тухай яриа хааяа хааяахан чих дэлсэж байсан нь ийн биелэлээ олж байна.
УИХ-ын гишүүдийн саналыг хурууны хээгээр авдаг болсны дараа тухайн программ хангамжтай холбоотой алдаа болон мөн УЕП-ын орлогч нарын томилгооны үеэр болсон анхны нээлттэй хэлэлцүүлгийн зохион байгуулалттай холбоотойгоор түүнийг хангалтгүй ажиллалаа гэх зэм Их Хурлын танхимд сонсогдож байсан юм.
Тэрбээр хуульч эрх зүйч мэргэжилтэй, урьд нь өмгөөлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын Тамгын газрын даргаар томилогдож байв.
Ц.Цолмонг маргааш /2019.05.07/ хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэх юм байна.
Ц.Цолмонг ажлаас нь чөлөөлөхтэй зэрэгцэн УИХ-ын Тамгын газрын дараачийн даргаар Л.Өлзийсайхан гэх эмэгтэйн нэр яригдаж байна.
Тэрбээр одоо УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр ажилладаг бөгөөд мөн эрх зүйч мэргэжилтэй ажээ.
Сэтгэгдэл бичих хэсэг