Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Гурван эрийн түүх буюу үхэл, тэмцэл, амьдрал...

5-р сарын 3 - 15 цаг 30 минут

Гурван эрийн түүх буюу үхэл, тэмцэл, амьдрал...

2008 оны 7 сард анх бид хоёр танилцсан юм. Тэр цагаас хойш бид хоёр нөхөрлөсөөр өдий хүрчээ. 

Цагаан сараар шинийн нэгэнд золгодогоо бодохоор аав хүү хоёр ч юм шиг, цагаан архи уугаад хоюулаа халуурдагаа бодохоор найзууд ч юм шиг, цагаан сор суутлаа загнуулдагаа бодохоор ах дүү хоёр ч юм шиг, хамт ажилдагаа бодохоор ажлын газрынхан ч юм шиг. 

Нэг удаа 5 литер суу бариад халамцуу гэрт ороод ирлээ. Машаан дотор сүү нь асгараад тал шахуу юм ирж. Би цаагуур нь орох санаатай “айлд тал сүүтэй ирж байхаар ус ч болтугай хийгээд дүүргэчихгүй яасын гэсэн чинь", би чамд ус авчирч өгөх дээрээ тулаагүй гээд хэнгэнэтэл уйлж билээ. 130 гаруй кг жинтэй ханагар эрч гэлээ сэтгэл нь хүүхэд шиг. 
Муушиг тоглоход би булхайцна гэж тоймгүй. Энийг сайн хараарай , энэ ёстой бүтэхгүй шүү гээл намайг хараастай. Би түрийвчнээс нь мөнгө хусаад тоглоход огт мэдэхгүй.Би 5 гарт гурав гарчихаад яахаараа мөнгөгүй болдог билээ гээл гайхаастай. 
Тээр нэг жил ажлын өрөөндөө сууж байтал мань эр орж ирээд хажууд суулаа.Цалингаа авсан бололтой энгэрийн кармаандаа овоо хэдэн цаас хийчихэж. Би мөрөн дээр нь алгадаал мөнгийг нь суйлчихав. Ажил тарж байсан тул би за ах ганц пиав миавчгүй орж ирээ юу гэтэл “Өө энэ алах нь би гарчаад ирий гээл”явав. Царай нь хувхай цайчихсан “байхгүй ээ цалингаа гээчихлээ хаана гээчихвээ гэсээр л орж ирэв”. Би хамт гараад худлаа баахан хайлцаад. Тэгсэн мань эр “хая пиддаа, ганц сарын цалингаар амьдрал дутлаа юу” алив ганц пиав ууя чамд мөнгө байна уу л гэжийнэ. Дэлгүүр ороод нөгөө мөнгөнөөс нь пиав аваал хоюулаа уулаа. Мөнгөө гээсэндээ тоож байгаа ч юм алга. “За Нямааг /эхнэр нь / юу гэж аргалий даа” гээл. 
Ингээд сууж байтал мөнгийг чинь хүн олоод ирүүл яахуу та гэсэн чинь хүүшээ шууд талыг нь өгөөл авийшдээ гээл. Би май энэ мөнгөө ав гээд сарвайсан чинь хаана байж хаана байж гээл хагартлаа баярлаж билээ. Суудал дээрээ хаячаад явчихсан ш дээ та гэсэн чинь “яг тэгсэн, яг тэгсэн май” гээл мөнгөнийхөө талыг надад сарвайхаар нь хулгайлсан гээд үнэнээ хэлж байж салж билээ. 
Өнгөрсөн намар манай төрсөн дүүгийн сүй тавихад надтай явахад нь би хонь амлаад өгч чадаагүй яваа. Энэ жилийн цагаан сараар гэртээ цай уулгаж амжаагүй л яваа. Дээр таарсанаа хонь, цай хоёроо мартаагүй биз бандиа гэж байсан. Би “хонь ногоонд цадаад, айраг гарахаар өр салнаа гэсэн чинь” болжийно энэ Шагж ухаантай” гэж билээ. 
Бид хоёр халахаараа юу эсийг ярихав. Ах нь ганц бага охиноо сургууль төгсгөөл 60 хүрчихвэл гомдолгүй үхнээ гээл. 
Би ч “та пид гээл нэг л унах моддоо” гээл. Бид хоёрт энэ дэлхий дээр ярьж үзээгүй сэдэв үлдээгүй.Ах нь өвчин тусаад үхэх бол алийгаа алдахгүй. Энэ улсууд сонсоол үхчихийн гэнэ.
Эрүүл согтуудаа бид хоёр барилдаж хүртэл үзсэн. Уначихаад энэ пиддатай 2008 онд барилдсан бол давахгүй юу гээл. 
2010 онд миний хуримын өдөр хүүдээ бэр гуйчихаад манай хуриманд ирсэн юм. Дараа нь “ах нь хүүдээ бэр гуйж байж танай хуримруу л яараад байсан ш дээ” гэж билээ.
Саяны цагаан сараар золгоход хоюулаа энэ нутагт ирсний 10 жилийн ойгоо нүсэр тэмдэглэнээ. Энд ирээд үр хүүхэдтэйгээ сайхан л амьдарч байна, Нутаг орондоо талархаж нэг сайхан найрланаа гэхэд нь би уухайн тас “заавал 10 жил гээд байх юу байдын энэ жил хийе” гэсэн чинь тэгий тэгий гээл. 
Хэд хоногийн өмнө амралтаа аваад явсан сураг байсан. Саяхан би хот ороод залгатал утас нь салгаатай байлаа. Хөөрхий ах минь ходоод эцсийн шатандаа ороод цөөхөн сар үлдсэн тухай сонслоо. 
Өнгөрсөн он жилүүдэд жаргал зовлоноо хуваалцаж явсан өдрүүд тувт бодогдоостой. 
Ах 55 настай, охин нь 2 курс ш дээ гэж бодогдох. Олноос онцгой хайран хүн гэж байдагдаа бурхан минь... 
2016 оны 4 сарын 19.

Өвчнийг нь сонсоноос хойш би уулзах битгий хэл нэг удаа утсаар ярьж чаддагүй. Юу гэхээ мэдэхгүй дэмий л хүүхдүүдтэй нь яриастай.
Харин өчигдөр өглөө ах хүү өөрөө залгаж байна. “Чи муу өвчтэй ахруугаа ярьдаггүй бэрх амьтан юмдаа. Үхэхээсээ өмнө чиний хоолойг нэг сонсоё ха ха ха”. 
Би юу гэхээ мэддэггүй. “За тоглсымаа ах нь. Хаана байна байгаа газар чинь очиж уулзая” гээд хүрээд ирлээ. Ирснээ “Өвчтэй хүн нь хайж олж ирж уулздаг хачин нийгмээ энэ” гээл. Чамтай уулзсан чинь бүр уйлах гэжээшдээ гээл. 
Чамайг хамгийн түрүүн ярих байх гээл хоёр сар харлаа. Хүн чанарын жагсаалтын хамгийн арын байранд чи орсон гээд л.

Ах нь хагалгаанд орохгүй. Хүүхдүүдийнхээ олсон таван төгрөгийг авсандаа авч орохгүй. Би одоо арван жил амьдрана. Хоёр сар өвчнөө судаллаа. Хорт хавдар туссан олон хүнтэй ярьж туршлагыг нь судаллаа. Ах нь өөрийнхөөрөө өөрийгөө эмчилнэ. Шагжаа ах нь үхэхгүй харжаагаарай чи гээл. 
Тэгсэнээ чи надтай явж ходоодоо дурандуул. Чи бас над шиг тэнэг хүн. Ах нь чамайг найдвартай эмчид үзүүлнэ гээл. 55 хүрсэн би үхэхгүй гэж байхад чи одооноос эрүүл мэндээ анхаар гээл.
Өнөөдөр надруу залгаж байна. “Шагжаа чи өнөөдөр 5 цагаас хойш юм идэж болохгүй. Маргааш өглөө эмнэлэг дээр хүрээд ир, ирч гэждээ би чамайг өглөө очиж авая. Орой ярия за чи ойлгосон уу” гээл. Бараг би өвчтэй хүн шиг за за ойлголоо гээл. 
2015-5-25 13 цаг.

Миний номон дээр “Би өнөөдөр тасрах гээд байна”, гээд бичлэг байдаг юм. Тэрнийгээ оруулвал 
2011-12-29 11:19:55
Би мэдээд байна. Миний баруун талын хөх мах чичрэхээр би яг тасардаг байхгүй юу. Уг нь архинд дургүй нээх уугаад ч байдаггүй. Харин өнөөдөр бол өөр өдөр. Би цаг хугацааны зарим хэсгийг алгасаад шууд маргааш өглөө сэрэх байх. Манайх ажилчдаараа явж хүүхдүүдэд бэлэг тараадаг уламжлал сүүлийн хоёр жил тогтоод байгаа юм. Энэ жил гуравдах нь. Нэг бодлын их сайхан, нөгөө бодлын тамтай ажил даа. Нийтдээ 40 гаруй айлаар явна. Айл болгон баярын ширээгээ засаад хүлээж байдаг. Хүүхдүүд хөөрцөглөөд л. Хамгийн хэцүү нь нэг өдрийн дотор 40 аяга цай ууж, 40 айлын таваг амсч, айл бүрт хоёр ширхэг нийтдээ 80 бууз идэж, багаар бодоход 50 гаруй хундага архи уух хэрэг гардаг. Ажилчдынхаараа үргэлж ороод байдаггүй биднийг өвлийн өвгөн болоод очдог болохоор манайхан ч наашаа суу, жаахан байж байгаад гар, за алив нэг татчих сүртэй шдээ гэж ирээд л дайлж өгнө. Хүн тэгээд байдгаараа дайлахаар уухгүй гэх аргагүй. Туслах өвлийн өвгөн болон хүрэн баавгайтайгаа гурвуулаа явна. Хүрэн баавгай бол үнэн сайн эр. 130 гаруй кг жинтэй, лагс өндөр том биетэй яриа хөөрөө сайтай, архи ч сайн даана. Хамт явахад нэг л түшигтэй болохоор бид хамтрагч болдог юм. Өнгөрсөн жил хорин хэд дэх айл дээрээ муудаад. Энэ өвлийн өвөө бас архи уудаг юм уу гэж хүүхдүүд гайхаж байгаа юм. Сахал тээглэхээр нь гараараа хумьж барьж байгаад л сүнгэнүүлээд байсан. Туслах өвгөн бол бас л алиа гэж найгүй. Айлд орохоороо дэмий догосоод салнаа гэж байхгүй.
Нэг мэдсэн нөгөө киноны Боролдой, Долдой нар шиг согтчихсон машааныхаа урд баавгайтайгаа сугадалцаад хоёр хөлөө солбиж гишгээд л найгачихсан, араас нь туслах өвлийн өвгөн жолооч гэрлээрээ тусгаад зөөлхөн дагачихсан явж байна. Нэг гартаа бэлгэнд тараадаг шампанскаа задлаад ууж явсан чинь гэнэт гудамжны нохой дайраад ухаан оруулдаг байгаа. Би нохой харахаараа хурд гэж галзуурдаг хүн чинь нөгөө муу баавгайгаа ганцхан түлхэж хаячихаад машаандаа шунгинаж ороод суучихсан байсан. Машааны гэрэлд нөгөө муу баавгай газар уначихсан дээр нь хоёр нохой ноцчихсон юу ч болоод байгаа юм бүү мэд. Баавгай аргагүй л сайн эр тулдаа хоёр нохойтой алалцаад орж ирсэн дээ. Гэхдээ айсан шинж ер алга. Дуу муу аялчихсан үнэн тайван гар. Тэр аймаар явдлаас бараг л шарх аваагүй байгаа юм даа. Харин амнаас нь цус гарч байсан. Өөрийгөө жинхэнэ баавгай гэж бодоод нохойтой хэмхэлдсэн юм уу, яасийн бүү мэд. Тэгсэн бол уруулаа сэт татуулна шүү дээ. Хойтон жил нь жинхэнэ баавгай болохгүй юу. 
Би бүүр түүрхэн ухаан ороод машаан дотроо шуурхай хурал хийгээд байгаа юм аа. Сахал нь ардаа гарч, энгэр заам нь муруйчихсан үнэн сүйрчихсэн өвгөн “Ерөөсөө бид тасрах гэж байна дараагийн ээлжиндээ ажлаа шилжүүлье. Би яг үхлээ” гэж хэлж байна. 
Тэгээд л маргааш нь сэрсэн дээ. Ямар ч байсан манай дараагийн ээлж бэлэг тараах ажлаа нэр төртэй гүйцэтгэсэн байсан. Баавгай сайхан гар үргэлжүүлээд бүх айлаар явсан байгаа юм аа. Нэг иймэрхүү л юм болдог юм даа. Одоо бодсон чинь дотор бэлбэгнээд нэг л бишээ. Хүний хүүхдүүд баярлуулж явж байгаа д л дуусах хүн дээ би гээд өөрийгөө рекламдаад байвал...

Бас номонд “Бадрах ах” гээд бичлэг бий.
2013-11-06 22:01:32
Анх харахад 40 гарч яваа болов уу гэмээр ч хачир дээрээ 60 нас хүрч байсныг нь сүүлд мэдсэн. Хотоос зурагт, хөргөгч засч хаагий хийж яваад манайд анх ажилд орсон юм. Дээшээ, доошоо хэлж байж гэрийнхээ хажуудах нэг өрөөнд оруулсан. Алдаж онож явсан алиа хошин зантай эр хүн.
Нэгэн зуны үүр хаяарах үеэр завиар хөвж явна гэж зүүдлээд сэртэл яалт ч үгүй хөвж байна аа. Цочоод бостол дэвсгэр бамбалзаад эргэн тойрон ус. Цонхоор хартал гадаа үер бууж, байшингийн эргэн тойрон усан далай. Сандран гартал Бадрах ах өвдөг хүрсэн усан дотор "Шагж минь ингээд концерт дуусаа" гэчихсэн алгаа ташаад зогсож байх юм. Гэрийнх нь хамаг эд хогшил усанд автчихсан, доторхийг нь хүмүүс гаргах гэхээр мань Бадрах “Хаяаа хая наадуулаа, цахилгаан бараагаа бол ах нь засаад авчихна, тэр сандал мандал, ширээний бүтээлгийг л ав” гээд алиалж зогссон хүн дээ. 
Ажлынхаа өрөөнд овоо бухимдалтай сууж байлаа, би. Гаднаас Бадрах орж ирж байна. Мэндийн зөрөөгүй “Та тэр бахь, гар хөрөө яав. Хүний юм авахаараа өгөхөө мэдэхгүй хүн юмаа” гэж байна. Би “Та ч гэж та. Хүнд юмаа өгчихөөд нэхээд авахаа мэдэхгүй юм. Тэгчихээд гэнэт орж ирээд олон юм ярих юм” гэчихсэн чинь чимээгүй гараад явчихаж билээ. Сүүлд тааралдаад надад, "Таны тэгж хэлснийг чинь бодохоор инээд хүрээд байх юм. Хүний юм авчихаад тэгж хэлдэг овоо эр шүү” гээд л пар пархийн инээж суусансан. 
Нэг шөнө тог тасарчихаад хийх юм олдохгүй бид хоёр гадаа зогсож байлаа. Би гар чийдэн тэнгэр лүү тусгаад алтан гадас хаана байна гэхэд тэрээр "Хайн, наад алтан гадасыг чинь дарга нар бөөндөж тараагаад дууссан байхоо" гэж билээ. 
Сүүлийн гурван шинэ жилээр надтай өвлийн өвгөн болж ажилчдын хүүхдүүдэд бэлэг тараав. Давсаг муутай гэж. Айлд 100 гр татаад, аяга цай уугаад л гарч шээнэ. Би "Таны уусан юм цайгаараа гараад байна уу, архиараа гараад байна уу” гээд л цаашлуулна. Нэг удаа Санта клаусын хувцастай шээж байтал араас нь нохой дайраад бид хэд нулимсаа гартал инээж билээ. Түүнээс хойш айлын хашаанд шээх апаасны юм байна, гудамжинд зүгээр гэдэгсэн. 
Өнгөрсөн шинэ жилийн дараа “Ахынх нь бие хүндрээд байна. Явж үзүүлэхгүй бол болохгүй нь ээ” гэсээр чөлөө аваад яваад өгөв. Гурван сарын дараа элэгний хорт хавдар хурц үе рүүгээ орсон, ямар ч найдваргүй гэсэн оноштой ирлээ. Хоёр шанааных нь яс товойгоод нэг л их том ам. Намайг өрөө рүү нь ороход "Ах нь удахгүй чадрах юм шиг байна, чамтай тусдаа ярих юм байгаа шүү" гээд л байлаа. Хотоос удирдлагууд "Нэгэнт ийм болсон хүнийг наанаа /албаны байранд/ удаан байлгаж болохгүй. Дараа нь орох хүн олдохгүй, аргалж байгаад гарга" гэсэн үүргийг бид нарт өгч, учирлаж хэлэхийг надад даалгав. 
Хэд хоногийн дараа зоригоо чангалж зуу татчихаад яваад ороход, арай чамай өндийж инээвхийлэн угтлаа. “Өө ашгүй, бодож байсан чинь ороод ирлээ. Намайг үхэхээс өмнө энэ байрнаас гарга гэж дарга нар хэлэхгүй байна уу” гээд пал хийтэл асуув. Би “Яалаа гэж дээ, таныг эндээ ирэх өвөл хүртэл байж байгаад эмчилгээгээ сайн хийлгэ” гэсэн гээд шал эсрэг юм ярив. Тэгэхэд дөрөвдүгээр сарын сүүл байсан ба долоо хоногийн нас үлдсэн гэж эмч нар хэлж байсан үе. Бадрах ах нүд нь гэрэлтсэнээ “Үхэх газартай боллоо” гээд инээсэн юм. Тэгснээ “Таван хүүхдээс минь ганц хүү л ирж уулзлаа. Охиноо их харлаа. Нялх биетэй сурагтай байсан, ирэхгүй нь шив дээ” гээд надаас гурван зүйл хүсэв.
Албан байгууллагад тавьсан нэг зээл, банкнаас авсан бас нэг зээл нь нийтдээ хоёр сая шахам төгрөг байгаа гэнэ. Маргааш нь захирлын зөвлөлийг ярих зүйл байна гээд сэмхэн хуралдуулав. Болсон бүхнийг ярьж хоёр сая төгрөгийнх нь асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэж шууд тулгав. Хэрэв байгууллага чадахгүй бол би цалингаасаа төлье. Надад харин хүүгүй зээл өгөөрэй гэлээ. Гэнэтийн энэ байдалд манайхан ч зөвшөөрсөн. Энэ тухай мэдээг өөрт нь хэлэхэд мөн ч их баярлаж байсан даа. 
Ахын бие муудсаар. Нэг ханаар тусгаарлагдсан хоёр өөр амьдрал. Манайх шинэ амьдрал эхлэх гээд шинэ төлөвлөгөөгөө, баяр хөөр, зорилго дүүрэн байхад, намайг тусдаа гарахад эргэлзээгүй дагана гэж байсан миний зорилгыг маш сайн мэдэх тэр хүн, дөчөөдхөн санжметрийн цаана үхлээ хүлээн хэвтэх Бадрах ах. 
Ирэх хүн цөөрч, буцах хүн ганцаараа...
Нэгэн орой түүний бие муудав. Ирж авах эмнэлгийн машаан байсангүй. Сахиж байсан хүмүүстэй нь өргөхөд зовхио арай ядан нээж байлаа. Би байна, таныг эмнэлэг рүү авч явах гэж байна гэхэд аньсан нүдээс нь нулимс урсана. Эмнэлгийн хаалгаар тэврээд орж байхад бүх бие нь сулраад амьсгал хураачих шиг санагдав. Эмч чагнаад толгой сэгсэрлээ. Хоёр цагийн дараа моорогт хийхэд өргөлцөх хүн хэрэгтэйг надад сануулав. Би очиж өргөлцсөн. 
Ах, дүү нар нь ирсээн ирсэн. Тэдэнтэй нь хойдхын бүх ажлыг чадах чинээгээрээ зохион байгуулалцаж, Бадрах ахыгаа эцсийн замд нь үдэж өгсөн.
Иймэрхүү зовлонт байдлаас муу энерги авахгүй хэмээн зайгаа барьдаг хүмүүс олон ч тэдний зөв эсэхийг мэдэхгүй юм.
Сүүлд ханилсан Нараа эгч энэ өдрүүдэд жинхэнэ хань байж чадсан бөгөөд төрсөн таван хүүхдээс нь дөрөв нь ирээгүй.
Нараа эгч надад хандан “Талийгч танд хамгийн их баярласан. Ажил нь бүтээсэй л гээд байсан. Таныг орж ирэхээр нийлж мар мар гэх гээд их дуртай байдагсан” гэсэн. Бадрах ахад том тус хүргэсэн, хамгийн чухал хүн нь би биш шүү дээ. Сарын дараа би ажлаасаа гарч, манай гэр бүл шинэ ажлаа эхлүүлж, шинэ байшингаа сүндэрлүүлж, шинэ охиноо өлгийдөн авсан. Бадрах ах миний замыг ерөөсөн гэж би дотроо боддог. Дурсах бүртээ намайг инээлгэдэг БАДРАХ АХ.

Тайлбар: Эдгээр жилүүдэд хамт өвлийн өвгөний бэлэг тарааж байсан гурван хүн бол Хүрэн баавгай хэмээх Раднаа , Бадрах, Шагж гэлэн нар юм.
Бадрах ах тэнгэртээ нойрсож буй бол Хүрэн баавгай ийнхүү өвчнөө ялна гэсэн итгэлтэйгээр тэмцэж байна. 
Би сая зарагдаад дууссан “Жорлонд унших номоо” ахиад 100ш хэвлэж байгаа. Ирэх 5 дахийн өглөө гэхэд бэлэн болчхоно. 
Би нөгөөдөр буюу 27нд Баасан гарагт Сансарын Голомт банкны ард залгаа Батхаан төвийн нэг давхарт байрлах “Seatle” ресторан пабд би өглөөнөөс орой хүртэл байна. Тэр өдөр зарагдсан номныхоо бүх мөнгийг Раднаа ахдаа өгөхийг хүслээ. 
Намайг уншдаг найз нөхөд минь дэмжээд шээрлээд өгөөрэй. Бас номыг минь уншсан хүмүүс сэтгэгдлээ бичиж туслаарай.
Би хариуд нь та бүгдийг инээлгэсээр л байх болно. 
Шагж Гэлэн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019