Тулгын гурван чулуу болж, Л.Болд, Ж.Батзандан нарын намд элсэхээр шийдлээ
УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулж буй шинэ намд элсэж байгаагаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар намаасаа гарсан даруйдаа шинэ нам байгуулах болсоноо мэдэгдсэн. Одоогоор нам нь Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгэгдээгүй байгаа ч "Шударга иргэдийн нэгдсэн эсвэл" /ШИНЭ нам/ гэж нэрлэхээр материалаа Улсын дээд шүүхэд өгөөд байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Жавхлан "Өнгөрсөн хугацаанд маш олон иргэдийн санал хүсэлт надад ирсэн. Шударга зөв гишүүдтэйгээ нэгдээч ээ. Таны улстөрийн ганцаардлыг харж халаглаж байна гэсэн. Тиймээс Ганц мод гал болдоггүй, Ганц хүн айл болдоггүй гэдэг шиг улстөрийн ганцаардлаас гарахаар шийдлээ. Улстөрд ганцаардал гэдэг бол маш хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга. Нөгөө талдаа энэ хоёр гишүүн надад удаа дараа санал тавьж, түүнийг нь судалсаны эцэст энэ хоёр гишүүн дээрээ нэгдээд нэг хоёрын, гурваа гэдэг шиг тулгын гурван чулуу болж, энэ Монгол Улсад үнэний галыг бадраахаар шийдлээ. Ингээд би Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намд уриа, туг, дуудлага, хурай болж нэгдэж байгаагаа зарлаж байна" гэлээ.
Сэтгэгдэл бичих хэсэг