Шуурхай мэдээ:
179898-179902-180005

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын орон нутагт хийж байгаа уулзалтуудыг бусниулахыг оролджээ

4-р сарын 30 - 16 цаг 25 минут

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын орон нутагт хийж байгаа уулзалтуудыг бусниулахыг оролджээ

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Хөвсгөл зэрэг төвийн болон хангайн бүсийн аймгууд мөн нийслэлийн Чингэлтэй, Багахангай дүүрэгт ажиллаж, иргэдтэй уулзлаа.

Монгол орны дөрвөн зүг, найман зовхист зочлон очиж, зон олонтой уулзсаар яваа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарыг ард иргэд халуун дотно, талархал дүүрнээр хүлээн авсаар байгаа юм. Очсон газар, орон нутаг бүрт замбараагүй олгосон уул уурхайн лицензийг эсэргүүцэж буйгаа иргэд илэрхийлж байлаа. “Ардчилал хөгжөөд 30 жил болоход газар доорхи баялаг хэдхэн хүний мэдэлд шилжиж, хүн ам баян, ядуугийн туйлд хуваагдлаа. Байгалийн баялгийг зохисгүй, хүртээмжгүй хэрэглэж, газар шороогоо сүйтгэж, хүн, малынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Үндсэн хуульд заагдсан эрхээ эдэлж, Монгол хүн бүр баялгийнхаа эзэн нь байя” гэдгийг иргэд ярьж байлаа.

Л.Болд, Ж.Батзандан нар Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, түүнээс хэрхэн гарах талаар иргэдтэйгээ санал солилцохын зэрэгцээ шинээр үүсгэн байгуулж буй улс төрийн намынхаа талаар мэдээлэл өгч  яваа. Тэднийг орон нутагт очих үед уулзалтын цаг, газрыг санаатайгаар будлиулах, гүтгэлэг тараах, өөр уулзалтууд давхцуулан зохион байгуулах, “уулзалтад нь очвол намаас хөөнө, араа даагаарай, ажлаас нь хална” гэх мэтчилэн иргэдийг дарамтлах зэрэг бусниулах ажиллагаа явуулж буйг иргэд анхааруулж байв. Мөн иргэд ШИНЭ намын үйл ажиллагаа, бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлсээр байна.

Нийт 14 аймаг, 7 дүүрэгт ажиллаад буй хоёр гишүүн уулзалт бүрийн дараа орон нутгийн иргэдийг төрийн ордонд урьж, бүс нутгийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Өнгөрөгч долоо хоногт “Говийн бүсийн хөгжил ба тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг хийсэн бол ирэх долоо хоногийн лхагва гаригт буюу тавдугаар сарын 08-нд “Хангайн бүсийн хөгжил, тулгамдсан асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019