Шуурхай мэдээ:
179898-179902-180005

УИХ-ын дарга Г.Занданшатар: Монголчуудын цэргээ засах эрдэм ухаан дэлхийд зартай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

4-р сарын 26 - 15 цаг 38 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар: Монголчуудын цэргээ засах эрдэм ухаан дэлхийд зартай

Монгол Улсын эрхэм генералууд аа!

Хүндэт зочид оо!

Жил жилийн хавар "Монгол генералын өдөр"-ийг нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэдэг болсоор нэлээд хэдэн жил боллоо. Энэ өдрийн гол утга агуулга нь эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө тангараг өргөн зүтгэсэн эх орны жинхэнэ цэргүүдээрээ бахархах, хүндлэн дээдлэх, тэдний дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, Монгол бахархлыг сэрээн өдөөхөд чиглэдэг билээ.

1944 оны 04 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 52-р тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал хэмээх дээд цолыг анх удаа олгосон түүхтэй юм байна. Тэгэхээр өнөө жил Монгол Улсад цэргийн дээд цол - генерал цол бий болсны 75 жилийн ой тохиож байна гэсэн үг.

Түүхэн ойг тохиолдуулан энд хүрэлцэн ирсэн Хүндэт генералууд, Та бүхний гэр бүл, үр хүүхдэд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг ерөөе.

Монголчуудын цэргээ засах эрдэм ухаан дэлхийд зартай. Түүнчлэн төр улсынхаа ариун голомтыг сахин хамгаалагч цэргийн хүнийг, эрэлхэг шударга эх орончдоо хүндлэн дээдэлдэг нь Монгол төр, монгол түмний эрт цагаас уламжилсан дэг ёс билээ. Эзэн Богд Чингисийн суут жанжин Мухулай, Зэв, Сүбээдэйгээс эхлээд Манлай ван Дамдинсүрэн, ардын Хатанбаатар Магсаржав, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, “алаг морьт” Дандар баатар гэх мэт эх орончдын гавьяат үйлс, домогт амьдрал Монголын бахархал юм.

Цэргийн дарга, жанжнууд нь эгэл түмнээсээ тодордог, эгэл түмэнтэйгээ амин холбоотой байдаг, дайчин цэргүүдээ эцгийн ёсоор хайрлан халамжилдаг нь монгол цэргийн ямагт ялан дийлэх арга ухааны нэгэн "нууц" нь болсоор иржээ. Монгол Улсын шинэ үеийн цэргийн дарга, генерал, офицерууд ялгуусан энэ уламжлалыг ямагт нэр төртэй сахин хадгалсаар ирсэн.

Өнөөдөр монгол цэргүүд дэлхийн халуун цэгт энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, монгол цэргийн хийморь жавхааг ертөнцөд дуурсгасаар, энх цагийн эгэл баатрууд маань аюул осол, хэрэг зөрчлөөс бусдыг хамгаалах, авран тэтгэх ариун үйлсээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.

Энд хүрэлцэн ирсэн генералууд, ахмадууд бол Улсыг аюулаас хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагууд, Монгол Ардын Арми, Зэвсэгт хүчинд алба хааж, төрийн хууль, өргөсөн тангаргаа дээдлэн, удирдан зохион байгуулах авьяас билиг, ёс жудаг, шударга, хариуцлагатай, зарчимч байдал, нийгэм, иргэдийнхээ төлөө гэсэн чин сэтгэл, зүтгэлээрээ төр, түмэндээ хүндлэгдсэн хүмүүс юм.  

Тиймээс Та бүхний туршлага, сургамжийн их өв санг залуучуудад уламжлуулах, арга туршлагаас тань суралцан, түгээн сурталчлахад онцгой анхаарах ёстой.

Улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах, хууль сахиулах тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, тэнд алба хаагчдын  онцгой чухал ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломж нөхцөлийг хангах, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааны нэг гол чиглэл байсаар ирсэн, цаашид ч энэ бодлого тууштай үргэлжлэх болно.

Эх орноо, иргэн түмнээ батлан хамгаалагчдын туг манлай нь болсон эрхэм генералууд Та бүхэндээ идрийн золбоо, эр цэргийн хийморь, урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019