Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Иргэд авлига хамгийн их тархсан институцээр 2018 онд “ГАЗРЫН АЛБА”-ыг нэрлэжээ

4-р сарын 25 - 17 цаг 45 минут

Иргэд авлига хамгийн их тархсан институцээр 2018 онд “ГАЗРЫН АЛБА”-ыг нэрлэжээ

АТГ 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаараа 2019 оны 4 дүгээр сард хийсэн ажлын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцсон юм.

Энэ мэдээллийн үеэр  туё газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэлэхдээ:

-Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Автотээврийн үндэсний төв, Гадаадын иргэн харьяатын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хан-Уул дүүрэг гэх мэт байгууллагуудад ажиллалаа.

АТГ-аас жил бүр зохион байгуулдаг “Шударга байдлын үнэлгээ” судалгаанд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн албан хаагч болон шинжээчид “Монгол Улсад авлига хамгийн их тархсан институцийг нэрлэнэ үү” гэсэн асуултад 2016 онд 46.4 хувь нь, 2018 онд 47.0 хувь нь “газрын алба” гэж хариулсан байна.

 ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гаас ирүүлсэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг хянаж, тодорхой санал хүргүүлэв. Журмын төсөлтэй танилцах явцад авлига, ашиг сонирхлын зөрчил гаргах, хүнд суртал, чирэгдэл учруулсан нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзсэн.

Мөн ЖДҮХС-гийн албан хаагчдын ёс зүйн дүрмийн төслийг судлан үзээд Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн зохицуулалт тусгагдсан байх тул хууль тогтоомжид нийцүүлэн дахин боловсруулахаар буцаав.

 Төрийн албаны тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах, ажлын байрны  тодорхойлолтыг нэгдсэн журмаар баталж мөрдүүлэх, хууль бус томилгоо, өөрчлөлт хийдэг албан тушаалтнуудын үйл ажиллагааг таслан зогсоох, мэдээлэл солилцооны хурдыг нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, хяналт шалгалтын ажлын үр дүнг сайжруулах талаар 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамдын төлөөлөл болон АТГ-ын удирдлагууд ажил хэргийн уулзалт хийж, хамтын ажиллагааны чиглэл, хүрээг өргөжүүлэх талаар зарчмын тохиролцоонд хүрэв.

 Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх”-ээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд АТГ-аас ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Найзын яриа” комикс номыг хэвлүүлэн гаргалаа.

Мөн Нийт 41 байгууллагын 17,600 гаруй мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын http://xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

 Цаашид батлагдсан хуваарийн дагуу нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, зарим яам, агентлагийн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулах болно.

 Нийт 28 албан тушаалтны ХАСХОМ-т төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан. Хяналт шалгалтаар 7 албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2, 13.8.3-т заасны дагуу тус тус хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн байна.

 ХАСХОМ-ээ зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудыг нэр дурдвал:

-Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ ХНН-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Эрдэнэчимэг

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын Мэдээллийн сан, програм хангамжийн хэлтсийн дарга П.Нэргүй

-“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярцогт

-“Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-ын орлогч захирал Д.Дэлгэрбаяр

-Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа

-Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Батбаяр

-Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал нар юм.

Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 4 дүгээр сард гэмт хэргийн шинжтэй 72 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 25 гомдол, мэдээлэл буюу 34.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 14 гомдол, мэдээлэл буюу 19.4 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 31 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 56.9 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 4 дүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 444 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 13 буюу шалгасан хэргийн 2.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 47 буюу шалгасан хэргийн 10.6 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 8 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 376 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 321 хэрэг, мөрдөн байцаалтын 55 хэрэг байна.

Энэхүү мэдээллийн дараа  хэвлэлийнхний сонирхсон асуултад хариулав.

-Кёкшюзан Батбаяраас АТГ шалгаж байгаа гэсэн. Өөрөөс нь мэдүүлэг авсан уу. Туузан дамжуургын төсөл гээд байгаа үүнтэй холбоотой хэрэг үү?

-Д.Батбаяртай холбоотой бусдыг залилсан гэх асуудалд АТГ-т иргэдээс гомдол мэдээлэл ирүүлсэн. Хэрэг бүртгэлт нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад залилан мэхлэх гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж үзсэн учраас прокурорын байгууллагад харьяалал тогтоолгохоор шилжүүлэх санал гаргасан байгаа. Хэргийн үйлдэл, аргачлалын талаар мэдээлэл өгөх боломжгүй.

Прокурорын байгууллагаас асуусан нь дээр байх.

-Орхон аймгийн Засаг даргыг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа вэ?

-Орхон аймгийн Засаг даргатай холбоотой хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байгаа.

-Төрийн өмчит  компаниудын  дарга  нар ажлын байран дээрээ архидан согтуурч зодолдсон хэргийг танайх шалгаж байна уу?

лбан тушаалтан нар ажлын байран дээр архидан согтуурч зодолдсон гэх хэрэг цагдаагийн байгууллагад харьяалан шалгах учир манай байгууллага шалгаагүй.

-Арбитрийн шүүх дээр Эрдэнэт үйлдвэрийг санаатайгаар ялагдуулсан гомдлыг АТГ-д хэдэн хүн өгсөн гэсэн. Энэ асуудлыг шалгаж байгаа юу?

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маргаан Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын гаргасан баталгаанаас болж Монгол Улсад хохирол учирсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.  Мөрдөн шалгах ажиллагаа явагдаад шийдсэний дараагаар дээрх хэргийн шийдвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.

-Хадгаламж банкыг Стандарт банкаар далимдуулж дампууруулсан асуудлыг нэг жилийн өмнө АТГ-аас шалгасан. Одоо энэ хэргийг шалгаж байгаа юу?

-Жастын хэрэг тусдаа шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Шүүх  дээр хянан хэлэлцэх шатанд явагдаж байгаа.

-Хадгаламжийн даатгалын корпорацийн хувьцааны 75 хувийг төрийн банк эзэмшдэг юм байна. Энэ нь мөнгө угааж байгаа хэрэг юм биш үү?

-Даатгалын корпорацитай холбоотой асуулт бол мөнгө угаах гэмт хэргийн харяалал нь АТГ илрүүлсэн тохиолдолд тухайн хэргийн шалгадаг. Бусад тохиолдолд цагдаагийн байгууллага шалгадаг.

-ХОМ-ын мэдүүлгээ буруу  мэдүүлсэн хүмүүстэй ямар хариуцлага тооцох вэ?

-Долоон албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. ХОМ-ийг тухайн албан тушаалтанд нэг сарын хугацаатай зөрчил илэрвэл сануулах, 6 сар хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний зөрчил илэрвэл албан тушаал бууруулах буюу 3 сар хүртэлх цалинг бууруулах, нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний зөрчил илэрвэл албан тушаалаас чөлөөлөх хүртэл хариуцлага тооцох үндэслэл бий. Эдгээр 7 албан тушаалтанд цалин бууруулах болон сануулах хариуцлага тооцуулсан байна. Үүн дээр ХОМ-ийг хураангуй болгон нийтэд дэлгэж байгаа.

-ЖДҮ сангийн зээлд холбогдсон гишүүдээс 14-ийнх нь хэргийг хаасан гэсэн. Энэ юу болсон бэ? Гурван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж байгаа гэсэн мэдээлэл яваад тасарсан. Энэ гурван гишүүн хэн байсан талаар мэдээлэл өгөөч?

-Өнөөдрийн байдлаар УИХ-ын 50 орчим гишүүнтэй холбоотой хэргийг тусгаарлан шалгаж байна. Шалгараад шаардлага хангаж байгаа зээлийнхээ хүүг цаг хугацаанд нь төлөөд явж байгаа төсөл арга хэмжээнүүдийг хаах саналыг прокурорын байгууллагад гаргасан. Зарим төсөлд нэмэлт ажиллагаа хийгдэж нэмж тодруулах зүйл байгаа учраас нэмэлт хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэж буцаж ирж байна.

Гурван гишүүнтэй холбоотой гэдэг нь энэ хэрэгт 5 гишүүнийг холбогдогчоор татаад гурван гишүүний асуудлыг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй учраас тэдний үйлдлийг үндсэн хэргээс тусгаарлах саналыг прокурорын байгууллагад гаргаад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Түүнээс нэмж гурван гишүүн татсан асуудал байхгүй.

-Шүүгч нартай холбоотой авлига албан тушаалын хэргийг шалгаж байсан.  Нэг шүүгч нь ШШГЕГ-ийн харкяа хорих ангид амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэг ямар шатандаа явж байна. Эдгээр шүүгчтэй холбоотой хэрэг цаашаа шалгагдаж байгаа юу?

-Шүүгч нартай холбоотой үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал болон хууль бус шийдвэр гаргасан, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн хэргүүд шалгагдаж байгаа.

-Цэрэнсодном прокурор АТГ-ын Идэрцог гэж хүнтэй холбогдсон, дотоод хяналт шалгалт оруулсан зүйл байна уу?

 -Прокуророор ажиллаж байсан Цэрэнсодном гэж хүнтэй холбоотой бичлэг цацагдлаа. Энэ бичлэг эвлүүлэг байсан. Албан тушаалтнууд эвлүүлэг хийсэн гэх асуудал цагдаагийн байгууллагын харьяанд хамаарах учир нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх гэдэг асуудал байгаа учир тэнд гомдлоо гаргаж шалгаж байгаа. Тухайн хүнд холбогдуулан нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг цагдаагийн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн байгаа.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нэээсэн байсан нэр бүхий прокурортой холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.

-Оюунтолгойн гэрээтэй холбоотой хэрэг С.Баярцогтыг хорьсон гэсэн мэдээлэл үнэн үү?

-Дубайн гэрээ, Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа  явагдаж шалгагдаж байгаа.

-МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг уран зураг хулгайлсан хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Үүнийг хулгайн гэмт хэргээр шалгаж байгаа юм уу, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна уу?

-Уран зураг хулгайлсан гэдэг гэмт хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа манай байгуулага дээр шалгагдаагүй учир мэдээлэл өгөх боломжгүй байна.  

-Тагнуулын дарга асан Хурцыг АТГ-аас шалгаж байгаад өнгөрсөн баасан гарагт цагдаагийн байгууллагад шилжүүлсэн мэдээллийг өгсөн. Танайх хэзээнээс эхэлж шалгаж эхэлсэн бэ?

-Энэ хэргийг 2018 оны 12 дугаар сард Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд АТГ-т ирүүлсэн. Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгаж байгаад өнгөрөгч баасан гарагт Нийслэлийн прокурорын газраас хэргээ татаж хянаад тухайн хэргийг цагдаагийн байгууллагын харьяаны хэрэг байна гэж тодорхойлж шилжүүлсэн байгаа. Тагнуулын байгууллагын шалгаж байсан хэрэг биш.

  -Улаанбаатар төмөр замын дарга Жигжиднямаатай холбоотой хэрэг юу болсон бэ? Танай дээр шалгагдаж байгаа юу?

   -Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж шалгагдаж байгаа.

-АСЕМ-тай холбоотой хэрэг юу болж байна вэ?

-Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Их хэмжээний мөнгөн хөрөнгөний зарцуулалттай холбоотой хэрэгт  цаг хугацаа их зарцуулдаг.

-2017 онд Х.Баттулгыг 250 сая доллартай холбоотой асуудлаар тусгайлан хэрэг үүсгээд шалгаж байсан шүү. Энэ хэрэг түдгэлзсэн гэсэн мэдээлэл өгч байсан. Одоо шалгагдпаж байна уу. Аль шатандаа явна вэ?

-Их хурал дээр энэ хэрэгт тайлбар өгч байсан шүү дээ. Прокурор тухайн хэрэгт тодорхой үндэслэл гаргаад тэр үндэслэлээрээ хэргийг түдгэлзүүлчихсэн байгаа гэж байсан. Тэрнээс хаагаад хэрэгсэхгүй болгоод дуусгачихсан юм биш. Тэр үндэслэлээрээ түдгэлзүүлчихсэн хэвээр байгаа байх. Үүнийг прокурорын байгууллагаас асуух нь зүйтэй. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019