Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлжээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Б.Галцог, Г.Доржпалам нарыг дүүргийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон” гэх тогтоолыг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрлөө. Ингэснээр тус дүүрэгт МАН олонх болсон учир Засаг даргад Э.Бат-Амгаланг нэр дэвшүүлж, улмаар батламжлуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд өргөн бариад байна.
Өчигдөр өглөө дүүргийн ЗДТГ-ын байранд ИТХ-ын хуралдааныг хийх гэсэн боловч АН-ын төлөөлгчид МАН-ын төлөөлөгчдийг төр захиргааны байранд нэвтрүүлэхгүй хүч түрэн дайрч, хурал хийх бололцоо олгоогүй учир Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордонд болжээ.
БЗД- т явагдсан ИТХ ын нөхөн сонгуульд 10-р хороо 56,8% 19-р хороо 53,8%-ийн ирцтэй буюу хүчин төгөлдөр болж өнгөрсөн. Үүнээс МАН-аас 10-р тойрогт нэр дэвшсэн Г.Доржпалам 55,2%-ийн санал, 19-р тойрогт нэр дэвшсэн Б.Галхүү 52,7%-ийн санал авч ялалт байгуулсан юм.
Сэтгэгдэл бичих хэсэг