Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Г.Занданшатар: Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрхийг хангах явдал

3-р сарын 30 - 14 цаг 14 минут

Г.Занданшатар: Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрхийг хангах явдал

 Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг өнөөдөр /2018.03.29/ өргөн барив.

    Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн дагуу тус комиссоос тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, уг илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан ийнхүү Улсын Их Хуралд өргөн барьдаг юм. 

Энэ жилийн илтгэлийг “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт”, “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”, “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” гэсэн үндсэн  зургаан сэдвийн хүрээнд боловсруулж, Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар 25 санал дэвшүүлсэн байна.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын дарга Г.Занданшатар ажлаа авсан даруйдаа Хүний эрхийн үндэсний комиссынхныг хүлээн авч, хүний эрхийг хамгаалахын төлөө анхаарал тавьж, ажиллаж байгаад талархал илэрхийлээд, өнгөрсөн хугацаанд ХЭҮК-оос өргөн барьсан 18 илтгэлийн 14-д нь эрүү, шүүлтийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй тэмдэглэж, холбогдох газруудад мэдэгдэж, тодорхой санал хүргүүлж байсан талаараа онцлов.

Тэрбээр үргэлжлүүлэн, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа хүмүүс, 2015 онд хоригдсон цагаасаа бидэнд удаа дараа гомдол ирүүлж байсан хэдийч  ХЭҮК хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шатанд байгаа хэргийн гомдлыг хүлээн авах боломжгүйг хуульд заасан байдгийг дурдаад УЕП, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ-ын даргад бичиг хүргүүлсэн ч ганхцан Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар гарын үсэгтэй хариу ирж байсан. Нууцын зэрэглэлтэй хэрэг учраас энэхүү асуудлыг нийтэд зарлах боломжгүй байсан гэж байлаа.    

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрхийг хангах явдал байдгийг тэмдэглээд тайлан, илтгэл, бичиг  өгсөн гэдэг  ажлын хуучин арга барил, сэтгэлгээнээс салах шаардлагатайг хатуу анхаарууллаа. Түүнчлэн, хүн хэлмэгдээд, эрүүдэн шүүгдэж байхад Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсад хүний эрхийг хамгаалах асуудалд хэрхэн ажиллавал нөхцөл байдал сайжрах талаар тодорхой зорилго, төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай байгааг онцлов.

Мөн тэрбээр, өнгөрсөн хугацаанд хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүхийн эсрэг үр дүнтэй ажиллаагүйгээс асуудал хуримтлагдаж, өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн байна. Иймд Та бүхний өргөн барьсан илтгэлийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлээд, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, нэгдсэн чуулганаар хэлэлцүүлнэ гэв. 

Хүний эрхийг хамгаалж, эрүүдэн шүүхийн эсрэг ажиллахад хууль эрх зүйн хүрээнд оруулах өөрчлөлт, хөрөнгө санхүү, хүний нөөц, чадавхийн хүрэлцээ зэрэг шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлаараа санал боловсруулах, цаашлаад хүний эрх зөрчигдөх үед шууд таслан зогсоох, урьдчилан сэргийлэх  механизмыг бий болгох, бусад хүний эрхийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулж ажиллах зэргээр Хүний эрхийн үндэсний комиссын ажлын арга барилаа шинэчлэх, үр дүнтэй шийдэл, өөрчлөлт хийх тодорхой саналуудаа нэгтгээд УИХ-ын тогтоолд тусгах талаар чиглэл өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019