Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгаж байна

3-р сарын 27 - 15 цаг 06 минут

Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгаж байна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Манай Ерөнхийлөгч ээлжит урилгаа явууллаа гэж харж байна. Ямар хүн ерөнхийлөгч болж болохгүйг хамгийн хурдан ойлгуулах хүн Баттулга гэдэг нь дахин батлагдлаа. Тиймээс би урилгыг хүлээж аваад, үгүй гэж хэлэхээр ирж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай байдлын зөвлөл болж хувирлаа. Шударга ёс, хуулийн засаглалыг сонгож хэрэглэж болохгүй. Өнөөгийн Хууль зүйн сайдын үед хүнийг гаднаас хулгайлж авчирч, хуруу гарыг нь хугалж тамалж зовоож байсан. Үүнийхээ төлөө одоогийн ХЗДХ-ийн сайд уучлал гуйж, энэ албыг ахиж хашмааргүй байгаа юм. ҮХЦ-ийн шийдвэрээр УИХ-ын даргаас огцорсон хүн бол өнөөгийн Хууль зүйн сайд. Өнөөдөр ийм албан тушаал хашаад байх зохимжгүй. Монгол Улс өнөөдөр шүүхгүй байснаас ХЗДХ-ийн сайдгүй, Ерөнхийлөгчгүй байсан нь дээр. Хууль шүүхийн байгууллага уг нь их дээрдэж байсан. Авлигын индексээрээ ОУ-д 120д жагсаж байгаад 70-руу ороод ирсэн. Бүр 50 байр урагшлаад байсан" гэлээ. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-МАХН-ын дарга Н.Энхбаярын оймсыг гозолзуулж байсан цаг саяхан. Харин одоо таны оймс гозолзуулахад тун ойрхон байна гэж улстөрчид ярьж байна? 

-Н.Энхбаярт би уучлал үзүүлж байснаа их сайн санадаг юм. Хэн ч ямар ч албан тушаалтай бай, хууль шүүхийн байгууллагаас дуудсан бол бүгд очих ёстой гэж би боддог. Зангиагаа зүүгээд гутлаа өмсөөд очиж байгаа нь би хууль шүүхийн байгууллагыг хүндэлж байгаа нь тэр. Н.Энхбаярыг хуулийн байгууллагаас 12 удаа дуудсан байдаг. Тэгээд хуулийн байгууллага аргагүй эрхэнд тийм баривчилгаа хийсэн байдаг юм. 

-С.Зориг агсантай холбоотой хэрэгт та ямар байр суурьтай байгаа вэ. Та Ерөнхийлөгч байсан хүн шүү дээ? 

-Аливаа хүн амины хэрэг, ялангуяа Төрийн зүтгэлтний амь насыг хөнөөсөн хэрэг хоёр шаттай л байдаг. Нэгдүгээрт, алуурчныг олох, хоёрдугаарт, захиалагчийг олох. Гэхдээ би энэ хэргийг гурван шаттай гэж харсан. Гурав дах нь ямар учиртай вэ гэхээр ямар учраас илрэхгүй ингэж удав аа гэж. Гэтэл одоо дөрөвдэх шат гэж ирж байна. Энэ нь Ц.Нямдоржийн зохион байгуулж байгаа шат. Ямар учраас Ц.Нямдорж ийм ажиллагаа хийж байгааг одоо шалгаж чадахгүй бол хэзээ нэгэн цагт монголын ард түмэн хариултыг нь нэхэж л таарна. Шалгаж л таараа. Энэ хэргийн учир олдоно гэж итгэж байгаа. 

-Та ҮАБЗ-ийн гишүүн байсан. Гэтэл одоо хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-өөс чөлөөлдөг болох гэж байна. Энд та ямар байр суурьтай байгаа вэ? 

-ҮАБЗ-ийн Их хуралд оруулсан хууль өнөөдөр батлагдах уу, батлагдахгүй юу гэдэг нь асуудал бараг биш болчихлоо. Энэ хууль өнөөдөр батлагдахгүй байсан ч дахиад л орж ирнэ. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгч айдас гэдэг юмыг улстөрчдийн зүрхэнд суулгаад өгчиж байна. Ер нь та бүхэн мэднэ дээ.  Хууль, шүүхээс зугтаж байсан хүн ҮАБЗ-ийн дарга болоод өөр юу хийх юм бэ. Өөрийнхөө хамтарч байсан хамсаатнуудынхаа хэргийг алга болгож байна. 280 сая доллар, 8 тэрбумынхаа хэргийг 46 сая төгрөгөөр хаалгаад явж байна. Өчигдөр баахан хэрэг дурдаж ярьчихаад тэр тухай дурдах ч гүй байна лээ. ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар дуугарсан ч гүй. Энэ бол ойлгомжтой. 

-Та Б.Хурц гэдэг хүнтэй яг ямар холбоотой юм бэ? 

-Намайг Ерөнхий сайд хийж байхад Б.Хурц гэдэг хүн тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Ажил үүргийн шугамаар л хамтарч ажилладаг байсан. 

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх таныг өөрийг нь шударга бусын хонгилоор чирсэн гээд байгаа. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу? 

-Ийм байхаар Монгол Улсад яаж шударга ёс тогтох вэ дээ. Шүүх нь шийдээд гурван шатны шүүхээс энэ хүн гэмт хэрэг үйлдсэн байна гээд шийдчихсэн байна. Шүүх хурлын бүх материал ил байгаа. Шүүхээс видеог нь аваад үзэх хэрэгтэй. Прокурор, шүүгч яагаад ямар үндэслэлээр ялласныг харах хэрэгтэй. Одоогийн Ерөнхийлөгч Ерөнхийлөгч болсоноосоо хойш яг ямар ажил хийсэн бэ гэхээр нэгдүгээрт, өөрийг нь дэмжихгүй байх магадлалтай Засгийн газрыг огцруулсан, одоо хууль тогтоох байгууллагыг өөрийн болгох гэж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019