Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг 1800-2000 утас ажиллаж эхэллээ
Монголд анх удаа Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагаар мэдээлэл өгөх 1800-2000 утас өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Энэхүү утсаар олон жилийн туршлагатай сэтгэцийн эмч нар ээлжээр ажиллаж, зөвлөгөө өгөх юм байна.
Энэхүү утсыг нээн ажиллуулснаар архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал, уур бухимдал, нойргүйдэл, стресстэй, сэтгэл зүйн ямар нэг асуудалтай хүмүүс гаднын хөгжингүй орнуудтай адил утсаар шууд мэдээлэл авах боломж бүрджээ.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлж, сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 21 мянга гаруй хүн амьдарч байна. 2013 онд хийгдсэн Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааны үр дүнг 1984-1992 оны судалгаатай харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдэж, үүний дотор 15-65 насны хүмүүсийн 6 хувийг сэтгэл гутрал эзэлж байна.
Сэтгэгдэл бичих хэсэг