Д.Цогтбаатар: Элчин сайдуудын нэрийг ээлжит бус чуулганаар оруулахаар төлөвлөж байна
Эрх баригч намаас Австрали улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарь, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурц, Тайландад суух Элчин сайдаар Б.Тэнгэр томилох байсан ч Ерөнхийлөгч дэмжээгүй учраас 2019 оны нэгдүгээр сард тэдний оронд өөр нэр дэвшигчдийг оруулж ирэхээр болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг томилохоос татгалзах шийдвэрийг хоёр ч удаа гаргасан учраас одоогоор шинээр Элчин сайд томилох асуудал хоёр жил гаруйн хугацаанд гацаанд байна.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Элчин сайд нарын асуудлыг ээлжит бус чуулганаар оруулж ирэхээр төлөвлөж байна. Гэхдээ нэлээн ярьж, тал талдаа тохирох асуудлууд байгаа. Манай яаманд нэрс хэзээ ч байнгын байж байгаа. Нэрсийг одоогоор хэлэх боломжгүй. Учир нь мэргэжлийн хүмүүс рүү янз бүрийн дайралт орж ирдэг" гэсэн тайлбар өглөө.
Түүнээс гадна 2018 онд зарим Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас одоогоор Гадаад харилцааны яамнаас 10 гаруй Элчин сайдыг шинээр томилох саналаа оруулж ирэхээр хүлээгдэж байгаа аж.
Сэтгэгдэл бичих хэсэг