Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Д.Сумъяабазар: Төр сайн менежер гэдгийг Тавантолгойн төсөл дээр харуулна

3-р сарын 4 - 16 цаг 46 минут

Д.Сумъяабазар: Төр сайн менежер гэдгийг Тавантолгойн төсөл дээр харуулна

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг олон улсын уул уурхайн чуулга уулзалт Канадын Торонто хотноо өнөөдөр эхэллээ. 87 дахь жилдээ болж байгаа чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцож байна. Түүний ярилцлагыг хүргэе.

 -Уул уурхайн хөрөнгө оруулалтыг татахад энэхүү чуулга уулзалт чухал нөлөөтэй байдаг. Энэ удаагийн чуулга уулзалтаар манай улс хөрөнгө оруулагчдад хандсан “Mongolia@PDAC 2019”-ийг зохион явууллаа. Хөрөнгө оруулагчдад хүргэсэн гол мессэж юу байсан бэ?

 -PDAC бол дэлхийн уул уурхайн хамгийн том чуулга. Энд бүх том хөрөнгө оруулагчид ирж байгаа. Эндээс гарч байгаа мессэжүүдийг хөрөнгө оруулагч нар маш анхааралтай харж байдаг. Монголын Засгийн газар уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих юм байна, таатай орчин бүрдүүлж байгаа юм байна, уул уурхайн салбараа төр нь дэмжих юм байна гэдгийг хөрөнгө оруулагч нарт танилцууллаа.

 PDAC-ийн уулзалт ерөнхийдөө уул уурхайн бодлого тодорхойлдог. Хөрөнгө оруулагч болон хөрөнгө татах сонирхолтой талууд энэ уулзалтын үеэр боломжуудаа ярилцдаг. Улс төр, хууль эрхзүй, эдийн засгийн нөхцөл байдлаа танилцуулж хөрөнгө оруулагчдаа татдаг. 87 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ уулзалтад энэ жил 26 мянга орчим оролцогч оролцож байгаа. Манай улс сүүлийн арваад жил энэ уулзалтад оролцож байгаа бол миний бие Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаад хоёр дахь жилдээ оролцож байна. Энэ жил Тавантолгойн төслөө хөрөнгө оруулагч нарт дэлгэрэнгүй танилцууллаа.

 -Таны илтгэлд “Эрдэнэс-Тавантолгой”-н бодит нөхцөл, ирээдүйн боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Гаднын хөрөнгө оруулагчид нэлээд сонирхож сонсож байгаа харагдлаа?

 -Тавантолгойн орд бол дэлхийн коксжих нүүрсний ордын ноён оргил. Энэ ордтой өрсөлдөх орд бараг байхгүй. Байршлын хувьд ч маш таатай. Гол түүхий эд хэрэглэгч, мөн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн буюу баяжуулсан нүүрс хэрэглэгч гол улс БНХАУ-ын зах зээлээс 670 орчим км радиуст байгаа гэдгээрээ байршлын хувьд таатай.

 Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил ид өрнөж байна. Эхлээд “Эрдэнэс-Тавантолгой” дээр стратегийн түншлэгчээ сонгох зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр Монголоос гарч байгаа нүүрсний зах зээл БНХАУ гэдэг нь ойлгомжтой. Хоёрдугаарт, Тавантолгойн нүүрсийг онгоцоор АНУ руу, Европ руу зөөж борлуулна гэдэг бүтэхгүй асуудал. Коксжих нүүрсний зах зээл дээр Австралитай, Индонезтай өрсөлдөхийн тулд бид ажиллаж байгаа. Үүний төлөө Монгол Улсын Засгийн газар шийдвэрүүдээ гаргасан. Үүний тулд стратегийн түншлэгч буюу хамтрагч зайлшгүй олох шаардлагатай байгаа. Хамтрагч нь тодорхой болоод нүүрс худалдан авах компани нь урт хугацааны нөхцөлөө тохироод, дэд бүтэц, боловсруулах, баяжуулах, кокс, химийн үйлдвэрүүд дээрээ хамтрах ийм стратеги Монголын төр барьж байгаа. Дээрээс нь “Оюутолгой”-гоос тусдаа Цахилгаан станц барьж байж энэ олон үйлдвэрийг хангана. Энэ мэтчилэн Тавантолгойн төсөл дээр стратегийн түншлэгчээ сонгоод түүний дараагаар олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс гол тоглогч болох хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгө оруулалтын сангууд, хуулийн, техникийн, санхүүгийн, аудитор гэсэн энэ зөвлөхүүдээ сонгож байж Тавантолгой олон улсын зах зээл дээр гарах ёстой гэж үзэж байгаа. Стратегийн хамтрагчаа сонгосноор жилд 70 сая тонн нүүрс гаргах боломжтой.

 -Манай улсын төсвийн дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. 2019 онд ч гэсэн уул уурхайн салбараас олох орлогыг  маш өндрөөр төсөөлж байна. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд ямар бодлого барих вэ. Ялангуяа хөрөнгө оруулагчдыг татахын тулд ямар бодлого барих вэ?

 -Төрийн бодлого өөрөө цэгцтэй ойлгомжтой байх ёстой. Татварын орчинг бид хамаагүй оролдож болохгүй. Дээрээс нь Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл УИХ-д орж байна, Алтны татварынх орж байна. Энэ хуулиудыг яаралтай баталж явуулах ёстой. Энд ямар нэгэн компанийн лобби байхгүй.

 Монгол Улс түүхэндээ анх удаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 22 тн алт авсан. Гэтэл алтны 2.5 хувийг батлаагүйнхээ горыг одоо эхнээсээ амсаад эхэлсэн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-ний байдлаар Төвбанкинд тушаасан алт 1300 тн байсан. Одоо 300 кг хүрэхгүй  байна. 260 орчим кг алт л Монголыбанкинд тушаасан байна. Энэ маягаар явбал энэ жил Монголбанкинд тушаах алт 10 тн хүрэх нь үү гэдэг сэтгэл зовоож байна. Хил гаалиар алт нууцаар гаргах явдал ихсэх вий л гэж болгоомжлоод байгаа. Тиймээс энэ сарын 20-доор алтны татварын асуудлыг, дээр нь Тендерийн хуулийг яаралтай оруулна. Тэгж байж бид Тавантолгой дээр олон улсын зөвлөхүүдээ сонгох зайлшгүй шаардлага байгаа.

 -Яагаад Тендерийн хуулийг өөрчилж байж зөвлөх сонгох шаардлагатай байгаа юм бэ. Одоогийн хуулиар болдоггүй юм уу?

 -Одоогийн тендерийн хуулиар бол бид хамгийн мууг нь сонгох гээд байгаа. Тэгэхдээ ганцхан баг л сонгохоор байгаа. Гэтэл бидэнд дэлхийн топ 5 банк, дэлхийн шилдэг 10 зөвлөх хэрэгтэй байгаа юм. Ингэж байж бид Тавантолгойгоо олон улсын түвшинд зөв засаглалтай, үнэ цэнэтэй аж ахуйн нэгж болгож гаргаж ирнэ. Ер нь IPO гэдэг зөвхөн мөнгө босгохдоо биш, “Эрдэнэс-Тавантолгой”  гэдэг компанийн засаглалыг сайжруулах юм. Одоогийн байгаа энэ бүтэц зохион байгуулалт, дүрэм журмаар “Эрдэнэс-Тавантолгой”  олон улсын бирж дээр гарна гэдэг худлаа.

 Тэгэхээр засаглалыг сайжруулахын тулд эхний ээлжинд зөвлөхүүдээ сонгоод дараа нь банкуудаа сонгоод явна. Одоогийн байгаа бүрэлдэхүүн “Эрдэнэс-Тавантолгой”-г олон улсын түвшинд гаргаж чадахгүй. Тэгэхээр олон улсын түвшинд хүрсэн олон улсын шилдэг менежерүүдтэй хамтарсан байдлаар Монголын шилдэг зөвлөхүүдийг баг болгож “Эрдэнэс-Тавантолгой”  компаниа олон улсын түвшинд гаргах ёстой.

  “Эрдэнэс-Тавантолгой”  компанийн хувьд энэ гурав дугаар сардаа багтаад зөвлөхүүдээ, банкаа сонгоод хоёрдугаар улирлын сүүл, гуравдугаар сарын эхэн хагастаа багтаана гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. IPO хийснээр засаглалыг сайжруулж, компанийн чадавхийг дээшлүүлнэ. Төрийн өмчит компани ингэж анх дуаа IPO гаргах гэж байгаа. Өмнө нь төрийг муу менежер гэдэг байсан. Гэтэл “Эрдэнэс-Тавантолгой” өнгөрсөн жил 38.1 сая тонн нүүрс экспортлолоо. Төр сайн менежер гэдгийг Тавантолгойн төсөл дээр харуулна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019