Шуурхай мэдээ:
179898-179902-180005

МУХБ-ны бонд Азийн Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор шалгарлаа

2-р сарын 21 - 18 цаг 14 минут

МУХБ-ны бонд Азийн Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор шалгарлаа

Энэ сарын 20-ны өдөр Хонг Конг-д зохион байгуулагдсан “The Asset Awards"-аас Монгол Улсын Хөгжлийн банкнаас арилжаалсан 500.0 сая ам.долларын бондыг Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор (Best Quasi-Sovereign Bond) шалгарууллаа. Уг ёслолын арга хэмжээнд урилгаар МУХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр албаны бусад төлөөллийн хамт оролцож шагналаа гардан авлаа.

Долоохон хоногийн өмнө буюу энэ сарын 13-ны өдөр Азийн Санхүүгийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох “Finance Asia”-ийн 2018 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслолоосМУХБ-ны бонд мөн “Шилдэг Хэлцэл”-ээр шалгарсан юм.

Бондыг мөн л хямд, бага зардалаар гаргасан. Төрийн оролцоогүй, Засгийн газрын баталгаагүй амжилттай арилжаалсныг үндэслэн олгосон байна.

2018 онд Монгол Улсын Хөгжлийн Банк Засгийн газрын баталгаагүй бондыг анх удаа олон улсын зах зээлд амжилттай арилжаалсан нь ийнхүү Монголдоо төдийгүй Азид анхдагч болж “Төрийн өмчит байгууллагын шилдэг бонд”, “Шилдэг Хэлцэл”-ээр тус тус шалгарлаа.  

Монгол Улсын Хөгжлийн банк 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалсан билээ. МУХБ-наас анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр бонд гаргасан явдал нь Манай улсын бусад зээлдэгчдийн хувьд жишиг хүү тогтоосон чухал үйл явдал болсон юм.

Олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 4.1 тэрбум ам.долларын бонд худалдан авах санал ирүүлсэн нь МУХБ-ны санал болгосон хэмжээнээс 8 дахин их байв. Зах зээлийн эрэлт өндөр байсан нь Монгол Улс болон МУХБ сүүлийн жилүүдэд дэлхий даяар хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоогоо сайжруулах, өргөжүүлэх арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлсний үр дүн байлаа хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байв. Улмаар олон улсын зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч МУХБ-наас арилжаалсан бондын купон анх тооцож байснаас 75 суурь нэгж (0.75%)-ээр доогуур тогтож чадсан.

МУХБ-наас гаргасан бонд Азийн санхүүгийн нэр хүндтэй эдгээр шагналыг ээлж дараалан гардан авсан нь эдийн засгаа эрчимтэй сэргээж буйг олон улсад хийгээд,хөрөнгө оруулагчдад дахин дахин батлан харуулсан онцлох үйл явдал боллоо.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаарх зөвлөмжийг хүргэж байна2 сар 21. 23:50Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав2 сар 21. 23:47Хан-Уул дүүргийн иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдаж байна2 сар 21. 23:45Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатай2 сар 21. 23:39Туул гол дээр үүссэн нөхцөл байдалд арга хэмжээ авч ажиллав2 сар 21. 23:36НАОМИ ОСАКА АВСТРАЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ЯЛАГЧ БОЛЛОО2 сар 21. 23:337-Р САРЫН СҮҮЛЧ ГЭХЭД АМЕРИК ХҮН БҮР COVID-19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ2 сар 21. 23:23Ким Кардашьян нөхөр Канье Уэстээс салах өргөдлөө өгчээ2 сар 21. 23:21Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна2 сар 21. 23:17Ковид бидний амьдралыг өөрчилсөн 6 жишээ2 сар 21. 23:12Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдэд албан бичиг илгээжээ2 сар 21. 23:09Дараах таван чиглэлийн үйл ажиллагаа нээгдэхгүй2 сар 21. 23:04А.Амбасэлмаа: Халдварт өртсөн нярайн биеийн байдал сайжирч байгаа2 сар 21. 23:02Эрүүл амьдрах есөн чухал зөвлөмж2 сар 21. 22:55БУСДЫГ ХУТГАТАЙГААР ЗАНАЛХИЙЛСЭН ИХРҮҮД БАГААСАА ХӨӨГДЖЭЭ2 сар 21. 22:49НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТЭН БУЮУ Б.ЦЭДЭН-ИШИЙН ТУХАЙ 13 БАРИМТ2 сар 21. 22:46Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эрсдлийн үнэлгээ хийж, хэзээ нээх эсэхийг шийднэ2 сар 21. 22:43Баянзүрх дүүргийн иргэдийн өгөх БАЙРШИЛ2 сар 21. 22:41Халдвар тархах магадлалтай идэвхтэй хороодыг танилцууллаа2 сар 21. 22:37"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс нийт 78 тохиолдол илэрчээ2 сар 21. 22:35Д.Сумъяабазар: Дэглэм зөрчиж, халдвар тархах нөхцөл үүсгэсэн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно2 сар 21. 22:29Цахим картыг 266 цэгт цэнэглэж байна2 сар 4. 16:07Болзолт уралдаанд шалгарсан 20 СӨХ-г Улаанбаатар хотын ЗАА дэмжиж ажиллана2 сар 4. 16:04Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал2020, 12 сар 28. 14:14Уур амьсгалын өөрчлөлт ба температур, хур тунадас2020, 12 сар 23. 15:53Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ээлжит бус шуурхай хурал боллоо2020, 12 сар 18. 16:05Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандраг хүлээн авч уулзав2020, 12 сар 18. 16:03УОК-ын журмын сунгасан хугацаа дууслаа2020, 12 сар 18. 16:02Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд2020, 3 сар 30. 8:48Хятад улсын хүлэмжийн хийн ялгарал "Корона" вирусаас улбаалан түр хугацаанд 25%-иар буурчээ2020, 3 сар 2. 10:40
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019