Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Сэмбийн Гончигсумлаа

2-р сарын 20 - 17 цаг 57 минут

Агуу хүмүүс: Сэмбийн Гончигсумлаа

СЭМБИЙН ГОНЧИГСУМЛАА-/1915-1991/мэндэлсний 104 жилийн ой тохиож байна.

1915 оны хоёрдугаар сарын 18-нд одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын "Ихэн хашаатын худаг" гэдэг газар төрсөн.
1928-1930 онд Баянзүрх уулын хошууны бага сургуульд, 
1930-1933 онд Багшийн сургууль, 
1933-1937 онд Эрхүүд сурч байхдаа (Эрхүү хотод мал эмнэлгийн техникумд суралцан төгссөн) хөгжмийн курс төгсөж, Эрхүүгийн радиогийн найрал хөгжмийн гишүүн болсон. 
1937-1939 онд Өмнөговь аймгийн Луус суманд (одоогийн Дундговь аймгийн Луус сум) малын эмч, 
1939 онд Улаанбаатар хотод орчуулагч багш, 
1940-1943 онд улсын циркт хөгжимчин, 
1943-1950 онд Москвагийн хөгжмийн их сургуульд хөгжмийн зохиолч, удирдаачийн мэргэжлээр (зохиомжийн багш Е.Месснер, олон хоолойн ухааны багш С.Богатырев, найрал хөгжмийн судлалын багш Д.Рогаль-Левицкий, удирдахуйн ухааны багш И.Дружинин) суралцаж төгссөн. 
1950 оноос Улсын хөгжимт драмын театрт хөгжмийн зохиолч, удирдаач, 
1958 оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд уран сайхны удирдагч, 
1960 оноос Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны хөгжмийн ерөнхий зөвлөх, оноос Монголын хөгжмийн зохиолчдын холбооны зохион байгуулах товчооны дарга, 1964-1983 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны (хуучин нэрээр) даргаар сонгогдож байв.

Тэрээр 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 76 настайдаа Улаанбаатар хотод насан өөд болжээ. Улаанбаатар хотын Хөгжим Бүжгийн Коллежийг хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн 80 насны ойгоор түүний нэрэмжит болгожээ.
Шагнал
1961 онд "Ганхуяг" бүжгэн жүжгээр БНМАУ-ын Төрийн шагнал, 1965 онд БНМАУ-ын УГЗ, 1971 онд БНМАУ-ын Ардын Жүжигчин цол, 1975, 1985 онуудад Сүхбаатарын одон, 1975 онд ЗХУ-ын улс түмний найрамдлын одон, 1983 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал хүртэж, 1975 онд БНАГУ-ын урлагийн академийн сурвалжлагч гишүүн болжээ. 
1981-1985 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байв. Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон "сонгодог" хөгжмийн дэвшилтэй холбож,найруулга хийж манай хөгжмийн урлагийг цоо шинэ түвшинд хөгжүүлэхэд ухамсарт бүхий л амьдралаа зориулсан,нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа билээ.

Бүтээлүүд
#Дуурь_бүжгэн_жүжиг
"Буурал бүсгүй" хөгжимт драм 1954 он
"Үнэн" дуурь 1957 он (1980-1981 онд шинэчлэн зассан)
"Ганхуяг" бүжгэн жүжиг 1958 он
"Хошуу наадам" бүжгэн жүжиг 1965 он
"Сүнжидмаа" бүжгэн жүжиг 1980 он
#Симфони_хөгжим
Симфони удиртгал-найраглал 1950 онд
Симфони чуулбар 1952 он
МАХН-ын тухай симфони найраглал 1955 он
Симфони №1 1964 он
Симфони №2 1974 он
Симфони №3 (Г.Дмитровын дурсгалд) 1982 онд
Төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт 1983 он
"Жарын жар" симфони удиртгал 1984 он
Виолончель найрал хөгжмийн концерт 1985 он
Симфони №4 1986 он
Симфони №5 (Э.Тельманы дурсгалд) 1988 он
#Цөөхүүл_хөгжмийн_зохиол
"Бодол" төгөлдөр хуурын аяз 1947 он
"Монгол бүжиг" төгөлдөр хуурын аяз 1947 он
Хийл, төгөлдөр хуурын сонатино 1951 он
Хийл, төгөлдөр хуурын романс 1951 он
Оргилуун гурвал 1955 он
Хуучир, шударга, төгөлдөр хуурын гурвал 1956 он
Шударга, төгөлдөр хуурын рапсоди 1957 он
"Адуучны дуу" хийлийн чуулга 1974 он
"Романс" хийлийн чуулга 1977 он
Төгөлдөр хуурын 24 прелюди 1978, 1979 он
Төгөлдөр хуурын прелюди, токкато, хувилбар 1985 он
Төгөлдөр хуурт зориулан ардын дуу найруулах болон өөрийн сэдэвт тулгуурлан 200 гаруй жижиг, бэсрэг хэлбэрийн бүтээл туурвисан.

#Киноны_хөгжим
"БНМАУ" баримтат кино 1951 он
"Сэрэлт" уран сайхны кино 1962 он
"Улаанбаатарт байгаа миний аавд" уран сайхны кино 1964 он
"Манай аялгуу" уран сайхны кино 1956 он
#Дуу
Тэрээр 60 гаруй дуу, романс туурвижээ.

-Жаргаах зүрхэн
-Чамайг үдье
-Хайрын дуу
-Өргөн хангай нутаг
-Сүлд модны наадмын дуу 1962 он
эх сурвалж-сошиал орчноос эмхэтгэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019