Шуурхай мэдээ:
179898-179902-180005

НМХГ-аас хаах шийдвэр гарсан ч KFC-гийн Зайсангаас бусад бүх салбар ажиллаж байна

2-р сарын 19 - 15 цаг 51 минут

НМХГ-аас хаах шийдвэр гарсан ч KFC-гийн Зайсангаас бусад бүх салбар ажиллаж байна

Цагаан сарын баярын өдрүүдэд Зайсангийн KFC салбараар үйлчлүүлсэн иргэд хордож, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм. Тодруулбал, хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд “Зайсан KFC” түргэн хоолны газраас хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн.

Үүнтэй холбогдуулан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн тус газарт ажиллаж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр сүлжээ рестораны ахуйн хэрэгцээнд ашигладаг худгийн уснаас халуунд тэсвэртэй гэдэсний нян илэрсэн. Мөн ундаа нь шаардлага хангаагүй. “Зайсан KFC” салбарын гал тогоонд ажиллаж байсан хоёр хүнээс шигел төрлийн хоолны хордлогот халдвар илэрчээ.

Энэ талаар өчигдөр өглөө болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хурал дээр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Манай газарт энэ сарын 11-ний өдөр дуудлага ирж, 12-ний өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байгаа. Харин өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно” гэсэн юм. 

Тодруулбал, НМХГ-аас энэ сарын 18-21-ны хооронд KFC салбаруудад шалгалт явуулах аж. Үүнтэй холбогдуулан, Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа KFC-гийн бүх салбарыг прокурорын зөвшөөрөлтэйгээр түр хугацаанд хаахаар болсон байна. Одоогоор хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа бөгөөд шалгалт дуусч, шинжилгээний хариу бүрэн гарсаны дараа нээх эсэх нь тодорхой болох аж. Хэрэв эрхийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоохоор бол шүүхийн шийдвэрээр цуцалдаг юм байна. 

Тэгвэл НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун өнөөдрөөс (өчигдрөөс) эхлэн бүх салбарыг хаана гэж мэдэгдсэн нь хэрхэн биелэлээ олж байгаа эсэх талаар хотын төвд байрлах гурван салбарт очлоо. Бидний очсон салбарууд бүгд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан ч бараг хүнгүй шахам байсан юм. Нэг салбараар хамгийн ихдээ 8 хүн, хамгийн бага нь 4 хүн үйлчлүүлж байсны дийлэнх нь найз нөхдөөрөө явж байгаа оюутан, сурагчид байлаа.

Тодруулбал, биднийг 16.00 цагийн орчимд Төв номын сангийн замын эсрэг талд байрлах салбарт очиход үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байсан бөгөөд нийтдээ найман хүн үйлчлүүлж байсан юм.

Харин дараа нь бид энгийн үед хөл гишгэх зайгүй шахам байдаг хүүхдийн 100-гийн салбарт очсон юм. Мөн л адил үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан ч хүнгүй шахам байлаа.

 

Хамгийн сүүлд бид Тэнгис кино театрын урд талд байрлах салбарт нь очсон юм. Тус салбараар гурван хүүхэд, хоёр том хүн нийт таван хүн л үйлчлүүлж байсан юм.

НМХГ-аас тодруулахад "Өнөөдрөөс эхэлж бүгдийг нь албан ёсоор хаах болно" гэж хариулж байсан ч өнөөдрийн байдлаар KFC-гийн Зайсангаас бусад бүх салбар хэвийн ажиллаж байгаа хэмээн мэдэгдлээ. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019