Шуурхай мэдээ:
179898-179902-180005

О.Ундрал охины дансанд 40 гаруй сая төгрөг цуглаж, ирэх сард хагалгаандаа орно

2-р сарын 18 - 15 цаг 55 минут

О.Ундрал охины дансанд 40 гаруй сая төгрөг цуглаж, ирэх сард хагалгаандаа орно

Ирээдүйд Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан мундаг дизайнер болоод эхийн хайраар дутагддаг асрамжийн газрын хүүхдүүд болон өндөр настай хүмүүст өөрийн гараар хувцас урлаж өгөх мөрөөдөлтэй О.Ундрал охин ирэх гуравдугаар сарын эхээр хагалгаандаа орохоор болжээ. Түүний хандивын дансанд 40 гаруй сая төгрөг цугласан байна. Хэрэв та манай сайтын байнгын уншигч бол ямар учиртай охин бэ гэдгийг нь төвөггүйхэн мэдэх байх. 

Харин хараахан уншиж амжаагүй хүмүүстээ хандаж хэлэхэд, Анх бид мөнгө, үнэт эдлэлтэй түрийвч олсон ч эзнийг нь эрэн хайж буцаан өгсөн Б.Уранбатын тухай сурвалжлагыг манай сайт  хамгийн анх нийтэд мэдээлсэн бөгөөд хүүтэй ярилцах явцдаа ангийнхан нь ангийнхаа өвчтэй О.Ундрал охинд туслахаар гар урлал хийж байгаа зэргийг сурвалжлан хүргэсэн билээ. 

Тодруулбал, биднийг Н.Уранбат хүүгээс ярилцлага авахаар очиход, Дөнгөж 12-хон настай хүүхдүүд өөрсдөө санаачлан, ангийнхаа найзын эмчилгээний зардалд бага ч болов нэмэр болохын тулд, гарын доорх материалаар өөрсдийнхөө хийж чадах бүтээлүүдээ сэтгэл шингээн урлаж байгаа гэх сайхан мэдээ угтсан юм. Мөн тус ангийнханд өвчинд шаналж яваа найзыгаа цүнх үүрүүлдэггүй, сургуулийн коридороор явахдаа хүүхдүүд мөргөж, гэмтээж өвтгөхвий гэсэндээ голдоо хийж явдаг гээд сэтгэл хөдөлгөм хийгээд хүнлэг зан чанар олон байсан юм. Тиймээс бид тус ангийнхны тухай дөрвөн цуврал сурвалжлагын бэлтгэн хүргэсэн. 

 

                                        ХАМГИЙН АНХНЫ СУРВАЛЖЛАГА: Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь                                                          буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан

                                                      ХОЁР ДАХЬ СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины хагалгааны зардлыг                                                                             олохоор хөдөлмөрлөж буй ДОЛООДУГААР АНГИЙНХАН  

                                             ГУРАВ ДАХЬ СУРВАЛЖЛАГА: "Хөдөлмөрч" хүүхдүүдийг сургасан багш  энгэрээ цоолж, О.Ундрал охины дансанд долоон сая төгрөг цуглажээ

                                                      ДӨРӨВ ДЭХ СУРВАЛЖЛАГА: "Найзынхаа эмчилгээний зардлыг                      олохоор хөдөлмөрлөж байгаа ангийнхныгаа харахаар бахархах, хайрлах сэтгэл төрдөг"

Сурвалжлага нийтлэгдсэний дараа О.Ундрал охинд туслахыг хүсч буйгаа илэрхийлсэн сайхан сэтгэлтэй хүмүүс манай сайтад маш олноороо хандсан юм. Тэдний дунд "Эгчээ би ээж аавынхаа өдөрт өгдөг 2 мянган төгрөгийг цуглуулж байгаад 10 мянга болохоор нь өгөх гэсэн юм болох уу" гэх жаахан охин, "Бид нар багшаасаа зөвшөөрөл авчихсан. Хүүхдүүдтэй хамт гар урлалын бүтээл хийгээд сургууль дээрээ аян өрнүүлээд зарах гэсэн юм" гэх сурагчид гээд чин сэтгэлийн хандив тусламжийг мөнгөтэй, баян нь биш сэтгэлтэй хүн өгдөг гэдгийг нотлон харуулсан сайхан хүмүүс олон байсан юм.

 

Мөн хүнлэг сайхан сэтгэлтэйгээрээ алдартай Г.Пүрэвбаяр багштай 7Е ангийнхныг өнөөдөр бараг бүх хүн таньдаг болж. Бас маш олон хүн их бага гэлтгүй чин сэтгэлийн тусламж, дэмжлэг үзүүлсэн байна.

Гэгээлэг мөрөөдөлтэй бяцхан охинд тусалж, бүрэн эдгэрээд ирэх сэтгэлийн дэм хайрласан Монгол түмэндээ баярлалаа.

Хандивын данс: ”ХААН БАНК” 5134022211 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                    “ГОЛОМТ БАНК” 3615103738 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                    Холбоо барих утас: 90111112

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019