Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 55 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцов

2-р сарын 18 - 15 цаг 24 минут

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 55 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 15-17-ны өдрүүдэд ХБНГУ-ын Мюнхен хотноо болж буй 55 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцлоо. 

Бага хурлын эхний өдөр Гадаад харилцааны сайд АНУ-ын Вүүдроу Уилсоны нэрэмжит олон улсын судалгааны Төвөөс зохион байгуулсан арга хэмжээнд оролцож, Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал, хатагтай Кристине Лагардетай уулзав. Д.Цогтбаатар сайд тус Сангийн зүгээс Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд олон жилийн туршид чухал дэмжлэг үзүүлж, хувь нэмэр оруулсаар ирсэнд талархал илэрхийлэв. Мөн тэрээр үр дүнтэй өрнөж ирсэн энэхүү хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар эрхэмлэж буйг нотлов. Хатагтай К.Лагарде Монголын эдийн засагт гараад буй эерэг өөрчлөлтүүдийг бэхжүүлэхийн чухлыг дурдаад төсөв, санхүүгийн сахилга бат шийдвэрлэх үүрэгтэй хэвээр буйг тэмдэглэжээ.

Арга хэмжээний үеэр хатагтай К.Лагарде мөн дэлхийн бүс нутгуудад өрнөж буй үйл явдлуудын талаар байр сууриа илэрхийлж, зарим оролцогчдын сонирхсон асуултад хариулав. Д.Цогтбаатар сайд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийж харилцан ярилцав.

Гадаад харилцааны сайд мөн өдөр МАББХ-ын хүрээнд зохион байгуулагдсан Дээд түвшний хөрөнгө оруулагч нарын уулзалтанд оролцож, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжийн талаар илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав. Уг уулзалтад оролцогчид нийтдээ 400 орчим тэрбум долларын хөрөнгийн сангуудын удирдлагын төлөөлөл байв.

Тус уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Венесуэл Улсад өрнөж буй үйл явдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр Венесуэл Улсад үүсээд буй нөхцөл байдал нь олон жилийн турш үргэлжилсэн улс төрийн хийрхэлийн уршиг бөгөөд яг ямар үр дагаварт хүргэдгийг тодоор харуулж буйг онцлон тэмдэглэв. Мөн цааш ярихдаа тэрбээр “нэгэн үед Венесуэл Улсын Ерөнхийлөгч Уго Чавес болон түүний залгамжлагч Мадуро-гийн үзэл баримтлалыг дэмжиж, дуурайл болгон сайшаасан Монголын зарим улс төрийн хүрээнийнхэн байсан. Өнөөдөр, харин, Венесуэлийн ард иргэд өөрсдийн амьдралын хүнд бөгөөд гашуун жишээ нь дэлхийд ямар бодлогыг баримталж болохгүйг харуулж байна. Эдүгээ энэ улсад зөвхөн уг орны асуудал шийдэгдэх гэж байгаа юм биш. Харин дэлхийн түвшинд хийрхэл ба үндэслэл тооцоотой бодлого, үйл ажиллагааны аль нь тунаж үлдэхийг тогтоох тэмцэл өрнөж байгаа юм. Энэ утгаараа дээрх асуудлын шийдэл манайд бас нөлөөтэй бөгөөд Монгол Улсын хөгжлийг эрсдэлд оруулсан Уго Чавес-Мадурогийн үзэл баримтлал төгсгөл болж, манай эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь багасах болов уу” гэж тооцож буйгаа онцлов.

 

Энэ удаагийн бага хуралд гадаадын 35 орны төрийн тэргүүн, ерөнхий сайд, 50 гаруй улсын гадаад харилцааны болон батлан хамгаалахын сайд нар оролцож байна. Энэ завшааныг ашиглан Д.Цогтбаатар сайд Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад харилцааны сайд Чингиз Айдарбековтой уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

МАББХ-ын тэргүүн, Элчин сайд В.Ишингер бага хурлыг нээсэн бөгөөд оролцогчид Европын холбооны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцүүлэг хийв. Гадаад харилцааны сайд тус хэлэлцүүлэгт оролцохын зэрэгцээ “Олон улсын худалдаа аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд хөгжиж буй жижиг орнууд хэрхэн нөлөөлж байгаа талаар санал солилцов.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019