Зохиомол оюун ухаанаар Хятад улс тэргүүлж явна
Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын 1-р сарын 31-нд нийтэлсэн тайланд "Сүүлийн үед зохиомол оюун ухаан онолын хүрээнээс дэлхийн зах зээлд гарч, дэлхийн зохиомол оюун ухааны өрсөлдөөнд Хятад, Америк тэргүүлж байна" гэжээ.
Тайланд "1950-аад оноос зохиомол оюун ухаан бий болсон. 2016 оны тоо баримтаас үзвэл, олон орон зохиомол оюун ухааны 340 мянган патентын эрхийн өргөдөл өгч, шинжлэх ухааны сэтгүүлд 1.6 сая өгүүлэл нийтэлсэн" гэлээ.
АНУ-ын технологийн IBM компани зохиомол оюун ухааны 8920 патентын эрхтэй, түүний дараа Microsoft компани 5930 патентын эрхтэй юм. Харин зохиомол оюун ухааны хамгийн олон патентын эрхтэй эрдэм шинжилгээний 20 байгууллагын 17 нь Хятад улсынх ажээ.
Сэтгэгдэл бичих хэсэг