Швейцарын Давост болдог дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт энэ жил хэвлэлийн анхаарал татах онцгой зүйлгүй болж өнгөрч байна. Учир нь энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн томоохон улсын төрийн тэргүүнүүд оролцоогүйн дээр чуулга уулзалтын сэдэв болох “Глобализм ба аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал” нь дэлхийд тулгараад буй асуудлуудтай огт холбоогүй гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Дэлхийн нийтээрээ байгалийн өөрчлөлтөд хэрхэн эергээр нөлөөлөх талаар ярилцах ёстой байсан гэж их гүрнүүд үзжээ. Сүүлийн жилүүдэд уг чуулга уулзалтаар хиймэл оюун ухаан болон автоматжуулалтын талаар өргөн хэлэлцэх болсон.
Энэ жилийн уулзалтын үеэр форумын үндсэн сэдэв биш, YuMi нэртэй робот олны анхаарлыг татжээ. Чуулга уулзалт болж буй гол танхимын дэргэдэх кофены хэсэгт Швейцар болон Швед улсуудын хамтарсан “ABB” группийн бүтээсэн робот хүмүүсийг кофегоор дайлжээ. Компанийн ажилтан Бэниот Гербер хэлэхдээ YuMi нэртэй уг робот нь дөрвөн настай бөгөөд ухаалаг гар утас, бугуйн цагны үйлдвэрлэл болон шилэн материалаар ажиллахаар зориулан бүтээсэн аж. Мөн тэрээр “гүйцэтгэх захирал маань роботын хийж чадах зүйлсийг харуулахад ахиц гаргах үүднээс энэ санааг сэдсэн юм. Тиймээс бид 90 секундэд кофег бэлдэж чадах роботыг бүтээсэн”гэжээ.
Эх сурвалж: CNBC
Бэлтгэсэн: О.Мөнхбат
Сэтгэгдэл бичих хэсэг