Шуурхай мэдээ:
179898-179902-180005

“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа

12-р сарын 12 - 11 цаг 16 минут

2007 онд “Монголын авьяаслаг бизнесмэнүүдийн нууц” хэмээх ном худалдаанд гарч, тэр жилдээ хамгийн их борлуулалттай буюу бэстселлер номоор шалгарч байсан цаг саяхан. Уг номыг “Маш нууц” сонины эрхлэгч О.Чинзориг эрхлэн гаргахаар шийдэж, өөрийн сэтгүүлч анд Ж.Батсүхийн хамтаар авьяаслаг бизнесмэнүүдийн амьдрал, арвин туршлага, уналт, босолтын түүхийг олны хүртээл болгосон билээ. Тэр цагаас хойш 11 жилийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 11-нд уг номыг “Маш нууц паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн шинэчлэн гаргажээ. “Монголын цуутай бизнесмэнүүд” номд залуу хойч үеийнхэнд үлгэр дууриалал, сургамж болохуйц бизнесмэнүүдийн арвин баялаг үүх түүх багтсан болой. 

“Хүмүүс эцэс төгсгөлгүй үргэлжлэх тэмцлийн их далай руу үсрэхдээ ялан дийлэхийн аз жаргалаас амтлахыг хүсдэг” гэж Италийн нэрт найрагч, Нобелийн шагналтан Жозуэ Кардуччи нэгэнтээ хэлсэнчлэн хэн туйлбартай зүтгэж, овсгоо самбаа гаргана тэр л хүссэнээ амтлах нь амьдралын шалгуур ажгуу. 
 
Энэ хорвоод бид бүгдээрээ л нүцгэн ирсэн, нүцгэн буцах жамтай. Хүмүүнд олгогдсон энэ ахархан амьдралыг амьд явж бус, жинхэнэ амьдарч туулахын тод жишээ болсон 25 түүх, 25 дотоод ертөнц, 25 авьяас чадвар, амьдралын туршлага, мэдлэгтэй, өөр өөрийн гэсэн өвөрмөц замналтай баялаг бүтээгчдийн бодит түүхийг та бүхэндээ толилуулахыг зорьсон байна. 
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд хэдийнэ 30 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд Монголын анхны долларын тэрбумтнууд төрж гарсан билээ. Тэд хэн нэгний нуусан алт, эрдэнэсийг олоогүй, гэнэт тэнгэрээс тэдэнд мөнгөөр хур бороо цутгаагүй бөгөөд гагцхүү өөрсдийн хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд саад бэрхшээл, амжилт, уналт босолт, зовлон зүдгүүр, баяр гунигийг хослуулан байж энэ бүгдийг цогцлоож чадсан юм. 
 
Ээжийнхээ оёдлын машинаар хувцас урлаж хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байсан “Женко” Х.Баттулга Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон, 15 хүүхэдтэй малчин айлын дунд хүү “Гацуурт”-ын Л.Чинбат бизнесүүдээс анх удаагаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагнагдсан, “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал Монгол Улсын шилжилтийн 25 жилийн шилдэг бизнесмэнээр тодорсон зэрэг олон сайхан бахархам үйл явдал тохиосныг энд онцлох нь зүйтэй болов уу. Бизнес эрхлэгчид өөрсдийн хувийн зорилго, эрмэлзлэлээрээ нийгмийг өөрчилж, шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтуудыг Монголд нэвтрүүлж, аж үйлдвэр болон банк, санхүүгийн томоохон байгууллагуудыг байгуулж, улмаар тэдний ачаар түүх, соёлын үнэт үзмэрүүд бүтээгдэж байгаа. 
 
“Дуудах нэрийг аав, ээж, дуурсагдах алдрыг өөрөө” гэдэг зүйр үг бий. Энэхүү номд багтсан бизнесмэнүүд өөрсдийн бий болгосон бизнес буюу үүсгэн байгуулсан компаниараа овоглогдож, аль хэдийнэ олны танил болцгоожээ. Өөрөөр хэлбэл, тэд “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу, “Монполимет”-ын Ц.Гарамжав, “Ард”-ын Ч.Ганхуяг гэж дуудагдах болсон байх жишээтэй. 
 
Тэгвэл газар зарж, байгаль дэлхийгээ сүйтгэж, татвар хураамжаа төлөхөөс зайлсхийж, гэр, төр хоёроо ялгахаа больж баяжсан нөхдүүд Монголын шилдэг, авьяаслаг, цуутай бизнесмэнүүдийн шалгуурт нийцэх нь ёс зүйгүй хэрэг буй за. Хүүхэд залуус хөнгөн хялбар аргаар амьдрахыг хүсэж, бэлэнчлэх сэтгэлгээнд дэндүү ихээр автсан өнөөгийн нийгэмд эдгээр баялаг бүтээгчдийн үүх түүх, арга туршлагыг түүчээлэн хүргэх нь нэгийг бодож, хоёрыг тунгаахад тус нэмэр болох биз ээ. 
 
Та бизнес эрхлэгч, аль эсвэл биш ч байсан энэ номыг уншсанаар зорилготой амьдарч, түүндээ хүрэхийн тулд ямар ч бэрхшээлийг туулах эрч хүчийг олж харж чадваас энэхүү номыг бүтээгчдийн хүсэл ч бас биелэгдэх болой. 
 
Уг ном УИД-ийн “Мэжистик”, “Азхур”, “Интерном”, “Мир” номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд цахим түгээлтийн BookLoBook SaleFree Delivery – Номын хүргэлт – Азхур пэйж хуудсуудаар захиалж, үнэгүй хүргүүлж авах боломжтой аж. 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019