Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Гандийн сургууль шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ

9-р сарын 3 - 15 цаг 10 минут

Өнөөдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн  үйл ажиллагаа  боллоо.Шинэ хичээлийн жилийн эрдмийн баярыг нээж Сургуулийн захирал Б.Даваажав хэлсэн үгэндээ сурч боловсорч, мэргэжил эзэмшихийн зэрэгцээ зөв сэтгэл, зөв хандлагатай зөв хүн болж төлөвшихийн чухлыг онцолсон юм.

Үйлдвэр Урлалын Политехник Коллежийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, С.Чинзориг, Мэргэжлийн боловсрол сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга А.Халиунаа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын  Элчин сайдын үүргийг түр хамаарагч О.Р.Меена, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд асан, доктор, профессор О.Нямдаваа болон Зэвсэгт хүчний жанжин штабын Тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Хуурай замын цэргийн командлагч Ц.Мөнхбаяр нар оролцов.

Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, С.Чинзориг багш, ажиллагсад, оюутан суралцагчдад баяр хүргэж, тус сургуультай хамтран ажилладаг гадаад, дотоодын байгууллагуудад талархал дэвшүүлээд 2018-2019 оны хичээлийн жилийг багшийн хөгжлийг хангах жил болгон зарлаж буйгаа мэдэгдлээ. Энэ хүрээнд багш мэргэжлийн ангилал, зэргийг шинэчлэн багш нарын нийгмийн халамжийг сайжруулахаар төлөвлөж байгаа, мөн МБСБ-д суралцаж байгаа хүүхдүүдэд 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс сар бүр 70 мянган төгрөгийн үндэсний тэтгэлэг олгож, техникийн боловсролын багц цагийг их дээд сургуулийн багц цагтай дүйцүүлэн тооцдог болгохоо дуулгалаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын  Элчин сайдын үүргийг түр хамаарагч О.Р.Меена Ражив “Гандийн нэрэмжит ҮУПК-ийн удирдлага, албан хаагчид, багш нар тасралтгүй хүчин чармайлт гаргаж, мэдлэг, оюуны чадамжаа дайчлан тус сургуулийг Монгол Улсад өндөр нэр хүндтэй болгосонд гүнээ талархал илэрхийлэв.

Мөн ҮУПК-ийн багш, хамт олон, оюутнуудад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад, УДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Ш.Наранчимэг ая дууны сэтгэлийн цацал өргөлөө.

Оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын  "Оюутан цэрэг” хөтөлбөрт  Улаанбаатар бүсээс анх удаа тус сургуулийн 8 оюутан хамрагдаж,  2 оюутан “Дэд түрүүч” цолоор, 1 оюутан “Онц  буудагч” тэмдгээр шагнуулсан байна. Эдгээр оюутнуудыг төлөөлж Бэлэг дурсгалын зүйл урлаач мэргэжлийн 3А ангийн оюутан Х.Мандахням “Оюутан цэрэг хөтөлбөр нь хэдий 4 сарын хугацаатай ч хүнд эх оронч үзлийг төлөвшүүлж, тэвчээр хатуужилд сургаж, эх орноо хайрлах сэтгэлтэй, зөв харьцаатай, сахилга баттай болгосон. Оюутан залуус бидний өмнө мянга, мянган боломж байгаа. Олж харж ашиглаарай” гэж уриалаад энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосон сургуулийн удирдлагадаа талархсанаа хэллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019