АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирид зориулсан хөгжлийн санг хааж байгаагаа мэдэгдээд, “чинээлэг орнууд”-ыг төлбөрийг нь төлөхийг шаардлаа.
Сирийн хөгжилд зориулж жил бүр олгодог 230 сая долларын санг хаалаа гэж тэрбээр өчигдөр твиттер хуудсаараа жиргэжээ.
“Саудын Араб болон Ойрхи Дорнодын бусад баян орнууд АНУ-ын оронд төлбөрийг төлөх болно. Бид өөрийн эх орон, Зэвсэгт хүчнээ хөгжүүлэхийг хүсч байна” гэж тэрбээр бичсэн байна.
Сирийн хямралыг намжааж, тус улсын сэргээн босголтод дэмжлэг үзүүлэх зорилготой хөгжлийн санг хаах даалгавар авсан гэж АНУ-ын Төрийн департамент баасан гарагт мэдэгджээ.
Сэтгэгдэл бичих хэсэг