Герман, Франц, Испани, Португаль, Люксембург болох баруун европын 5 улс “Aquarius” хөлөг онгоцноос цагаачдыг хүлээн авахад бэлэн байна гэж Европын шилжилт суурьшил, дотоод хэрэг, иргэншлийн асуудал эрхэлсэн комиссар Димитрис Аврамопулос “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Европын Холбооны 6 орон “Aquarius” хөлөг онгоцноос 141 дүрвэгчийг хүлээж авахаар тохиролцсон тухай “El Pais” өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн юм.
“Aquarius” хөлөг онгоц нь Франц-Германы “SOS Mediterranee” засгийн газрын бус байгууллагад хамаардаг. Энэ хөлөг онгоц нь Ливээс Европын Холбооны улсууд руу шилжин суурьших дүрвэгсдийг аврах ажиллагаанд ашиглагддаг юм. Хөлөг онгоц Европт эргэж ирэх бүрт дүрвэгсдийг буулгах асуудал маргаан дагуулдаг нь ЕХ-ны улсуудын эрх баригчид дүрвэгсдийг боомтдоо газардуулахгүй байхад бүхий л хүчин чармайлтыг гаргадагтай нь холбоотой юм.
Сэтгэгдэл бичих хэсэг