Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Ч.Дулмаа: Гүйцэтгэх засаглалаа царайчилж, цалингаа тавьж чадахгүй хүнд үе шүүхэд байсан

6-р сарын 18 - 12 цаг 28 минут

Увс аймгийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Дулмаатай ярилцлаа.

-Шүүхийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн үеэ дурсаач?

-Шинэ Үндсэн хуулийн дагуу шүүхэд захиргааны байгууллага байгуулах үед буюу 1993 онд Увс аймгийн шүүхийн тамгын хэлтсийн даргаар томилогдож байсан. Шүүхийн тамгын хэлтсийн анхны дарга нарын нэг .Энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө шүүгчээр ажиллаж байсан. Тамгын хэлтэс байгуулагдах үед шүүх орон байргүй, ахуй хангамж нь бэрхшээл, санхүү төсөв, унаа машин байдаггүй маш хүн байсан. Орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр хандив тусламжаар хоёр машинтай болж байлаа. Байргүйгээс байгууллага, байгууллага дамжаад нүүж явдаг үе байлаа. Боловсон хүчний хувьд ч хүнд. Дунд боловсролтой хүмүүс шүүгч хийдэг байлаа. Захиргааны байгууллага байгуулагдсанаар байртай болсон. 13 хүн дахин сургалтад хамрагдаж дээд боловсрол эзэмшиж байлаа. Боловсон хүчин нь батажсан гэсэн үг. Шүүхийнхээ ажиллах нөхцөлийг хангах, боловсон хүчнийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаад 2001 онд давж заалдах шатны шүүгч болсон. Шүүхийн тамгын хэлтсийн даргаар 7, шүүгчээр 19 жил ажилласан.

-Шүүхийн байгууллагад 26 жил ажилласан хүний хувьд шүүхийн захиргааны байгууллагын төлөвшил, шүүхийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Намайг ажиллаж байхад шүүх эдийн засгийн хувьд маш хүнд байсан. Цалингаа тавьж чадахгүй, аймгийнхаа байгууллагаас гурил гуйж түүнийгээ цалинд өгнө. Нисэх, нефть баазаас мөнгө зээлж цалингаа тавьж байсан үе олон бий. Шүүхийн захиргаа Хууль зүйн яамны харьяанд байхад шүүх засаглал гүйцэтгэх засаглалаа царайчилж байгаа нь зохимжгүй санагддаг байсан. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсанаар шүүхэд маш олон эерэг үр дүн гарсан. Шүүхийн шинэтгэлээр шүүх эдийн засаг, технологийн хувьд маш сайн бэхэжсэн нь ажиглагддаг. Мөн иргэдэд нээлттэй ажилладаг болж. Манай аймгийн шүүхээр ороход л иргэдийг хүлээж авдаг, зөвлөгөө өгдөг үйлчилгээний хэсэг байдаг. Шүүхэд ажиллаж байгаа хүн бүр эрхзүйч мэргэжилтэй болсон. Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ шүүхийн ачааллыг багасгаж, иргэдэд ээлтэй үйлчилгээ болсон нь харагдаж байна. Шүүгчид салбар, салбараар мэргэшиж байгаа нь ч ач холбогдолтой.

-Ярилцсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019