Шуурхай мэдээ:
179898-179902-180005

ХЗДХЯ-ны төрийн нарийн Г.Баясгалан та хууль зөрчиж, бөхчүүдийг доромжилсоор байх уу

6-р сарын 11 - 10 цаг 33 минут

Шат, шатны шүүхийн шийдвэрийг уландаа гишгэлж ирсэн байдал өнөөдөр улам хурцдаж, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хүртэл хуулиа зөрчиж эхэллээ. Хуулиа биелүүлж, хууль сахиулах бодлого зангидах үүрэгтэй Төрийн нарийн өнөөдөр нэг нам, найз нөхдийн  журмаар асуудалд хандаж, хууль зөрчиж байна. Хуулиа зөрчөөд зогсохгүй өөрийнх нь удирдаж буй харьяа агентлагуудын газрынхаа гаргасан шийдвэрийг хүртэл зөрчиж, шүүхийн байгууллагын шийдвэрийг уландаа гишгэж байна.

Хууль сахиулах, хууль биелүүлэх, хуулийн хэрэгжилт, биелэлт хяналт тавих үүрэгтэй яамны өндөр албан тушаалтан ийнхүү хууль зөрчихөөр хэн хууль биелүүлэх вэ. Төрийн нарийн бичгийн дарга хүртэл хууль зөрчиж, шүүхийн байгууллагын шийдвэрийг уландаа гишгэж байгаа энэ цаг үед энгийн иргэдийг хуулиа биелүүлээсэй гэж хүсээд, шаардаад ч хэрэггүй бололтой.

Хүн найзлаж, нөхөрлөж болно. Гэхдээ хууль зөрчин байж, хууль шүүхийн байгууллагын шийдвэрийг уландаа гишгэн байн найзалж болохгүй. Нөхөрлөлөөс илүүтэй Монгол Улсын хууль, шүүхийн байгууллагыг хүндэтгэх хэрэгтэй. ХЗДХЯ бол чиг үүргийн яам биш. Үндсэн чиг үүргийн яам. Аливаа улс орны оршин тогтнох хамгийн чухал үндэс болсон хуулийн дээд байгууллага. Гэтэл энэ том байгууллагын бодлогыг зангидаж яваа Төрийн нарийн бичгийн дарга нь өөрөө хууль, шүүхийг уландаа гишгэхээр Монгол Улсад хуулийг хэн биелүүлэх вэ. Монгол Улсад шударга ёс, үнэн гэж байна уу. Хууль тогтоох, хууль сахин биелүүлэх, бодлого зангидах хуулийн хамгийн том албан тушаалтны нэг ийнхүү өөрөө хуулийг гууль болгож байгаа нь харамсалтай.

Тодруулбал, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга гурван шатны найман удаагийн шүүхийн шийдвэрээр МҮХБ-ны тэргүүн Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг хууль зөрчсөн, хууль бусаар тэргүүнээ сонгосон хэмээх шийдвэр, тогтоол магадлалуудыг гаргаж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуулийн дагуу МҮБХ-ны тэргүүнийг сонгуулж, ОӨУБЕГ-аас Л.Чинбатыг албан ёсоор МҮБХ-ны тэргүүнээр сонгосон байдаг. Мөн Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хэрэглэж буй тамга тэмдэгийг хүчингүй болгож, элдэв арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шүүгчийн захирамж гарсан байдаг. Гэтэл шүүгч, шүүхийн байгууллага, хуулийн байгууллагын шийдвэрүүдийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан уландаа гишгэлээ. 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс томилогдон бэлтгэл ажилдаа ороод буй. Уг комисст МҮБХ-ноос төлөөлөл оролцож, бэлтгэл ажлыг хангах ёстой. Ингэхдээ албан ёсны бүртгэлтэй, албан ёсны тамга тэмдэгтэй МҮБХ-ны төлөөллүүд оролцох ёстой байсан. Гэтэл ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан найман удаагийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд, тус яамны харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллага, Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Газрын шийдвэрүүдийг зөрчин нэг нам, нэг фракц, дотны найз, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ойр дотны хүмүүсийг баяр наадмыг зохион байгуулах  комисст оруулж, албан ёсны МҮБХ-ны төлөөллийг оруулахгүй хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 

МҮБХ-г төлөөлөх эрхгүй хүмүүс комиссын бүрэлдэхүүнд орж, баяр наадмыг будлиантуулах вий гэж болгоомжлол албан ёсны тамга тэмдэгтэй МҮБХ-ныхонд байна. Тодруулбал, тэд гомдолдоо “Нэг нам, журмын нөхөр гэх ойлголтоос болж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд, тус яамны харьяа агентлагуудын хүчин төгөлдөр шийдвэрүүдийг зөрчин хууль бус, МҮБХ-г төлөөлх эрхгүй дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ойр дотны хүмүүсийг Баяр наадмын комиссын бүрэлдэхүүнд оруулж будлиантай наадам зохион байгуулахгүй байхыг, албан ёсны МҮБХ-ны төлөөллийг Баяр Наадмыг Зохион Байгуулах Комисст оруулж өгөхийг хүсч  байна” хэмээн дурдсан байгаа юм.

Ингээд гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019