Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Хөлбөмөбгийн ДАШТ-тэй холбоотой хамгийн сэтгэл хөдөлгөм дурсамжуудаа хуваалцжээ

6-р сарын 1 - 12 цаг 01 минут

Неймар, Харри Кейн, Сон Хын Мин, Чичарито болон бусад олон хөл бөмбөгчний хөгжөөн дэмжигч үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан үйл явдал ДАШТ-2018-д  удахгүй болно байх. Нэгэн цагт тэд ч гэсэн хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигч байсан юм.

Эдгээрт алдарт хөл бөмбөгчний хувьд ДАШТ-ээс үлдсэн таатай гунигтай, олон дурсамжууд байдаг болов уу. Тэгвэл ямар хөл бөмбөгчин, ямар тоглолтууд тэдэнд хамгийн их урам зураг хайрлаж, сэтгэлд нь үлдсэн болохыг тамирчид дурсан ярьсан байна.
 
Хорватын багийн хагас хамгаалагч Лука Модрич:
“Францад болсон 1998 оны Хөл бөмбөгийн ДАШТ-ын үеэр би 13 настай байсан. Тэр үед тоглолтуудыг гэрийнхэн болон найзуудтайгаа үздэг байсан бөгөөд ялалт болгонд дахин дахин баярладаг байлаа. Тэгэхэд л Хорват өөрийгөө дэлхийд таниулсан юм. Тэр үед би нэг л өдөр би ч гэсэн ийм түвшинд тоглоно гэж мөрөөдөж байснаа санаж байна”
 
/>  
Испанийн багийн хагас хамгаалагч Тьяго Алькантара
“ДАШТ-ний анхны дурсамж 1994 оны тэмцээнтэй холбоотой. Тэр тэмцээнд миний эцэг Мазиньно Бразилийн багийхантайгаа ялалт байгуулж байсан юм. Тэр үед би 3-хан настай байсан болохоор тоглолтыг санахгүй байгаа хэдий ч   түүний ялалтад гэр бүлээрээ яаж хөөрч баярлаж байсныг санадаг юм. Энэ бүхнийг их сайн санадаг. Бас 2010 оны ДАШТ-ын Испани болон Нидерландын тоглолтыг тод санаж байна. Энэ үе бол Испанийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн онцгой үе. Тэр үед би Испанийн хүүхдийн багт байсан юм. Андреас Иньестаг гоол оруулах үед бид үсэрч цовхчин телевиз шалан дээр унах шиг болсон”



Ираны багийн хагас хамгаалагч Алиреза Жаханбахш:
“ДАШТ-2006-г гэрийнхэнтэйгээ үзэж байснаа их сайн санаж байна. Тоглолт үзэж байхад аав над руу хараад “Миний хамгийн том мөрөөдөл бол ДАШТ-д чамайг манай багийн футболктой байхыг харах” гэж хэлсэн. Тэр үед би хүүхэд байсан. 8 жилий дараа бүх зүйл түүний хэлснээр болно гэдгийг бидний хэн нь ч төсөөлөөгүй байсан юм. Тэр мөрөөдлөөрөө намайг тэтгэсэн юм”
 

Колумбийн багийн довтлогч Радамель Фалькао:
“ДАШТ-ний талаархи миний анхны дурсамж уу? 1990 онд Италид болсон ДАШТ-ний Фредди Ринконы гоол. Тэгэхэд би дөнгөж 4 настай байлаа. Тэр үеийг бүдэг бадаг санадаг хэдий ч энэ гоолыг Колубм даяар тэмдэглэн өнгөрүүлж байсан.  Бид 1994 оны ДАШТ хүртэл түүнийг үзэж өссөн”


 
Мексикийн багийн довтлогч Хавьер Эрнандес:
 “1998 оны ДАШТ миний хамгийн анхны дурсамж.  Тэр үед миний хүүхэд насны шүтээн болсон Роналдо тоглож байсан юм. Тоглолтууд хичээл дуусахаас өмнө эхэлчихдэг байсан учир би хичээлээ тартал нь суудгүй байсан. Тоглолтоо үзэхийн тулд гэр рүүгээ хар эрчээрээ гүйдэг байлаа”


 
Мароккогийн багийн дасгалжуулагч Эрве Ренар:
 “1978 онд Аргентинд болж байсан тоглолт хамгийн анхны тод үлдсэн дурсамжуудын минь нэг. Марио Кемпес болон тэмцээний итгэхийн аргагүй уур амьсгалыг санаж байна. Бас 1982 оны ДАШТ-ийг хагас шигшээ дэх Германы ялагдал миний хувьд хамгийн гунигтай мөч байсан. Багийнхаа ялагдлыг хүлээн зөвшөөрөх хөгжөөн дэмжигчдэд ямар хэцүү байдгийг тэр тоглолт надад ойлгуулсан. Яг л хайртай хүнээ алдчихсан юм шиг мэдрэмж”



Өмнөд Солонгосын багийн довтлогч Сон Хын Мин:
“ДАШТ-2002-оос надад олон сайхан дурсамжууд үлдсэн байдаг. 1/8-ийн шигшээд торгуулийн цохилтоор манай баг Испанийн багийг хожих үед бид бүгд галзуурсан юм шиг баярлаж байсныг санаж байна. Итгэхийн аргагүй байсан”



Бразилийн багийн довтлогч Неймар:
“ДАШТ-ний миний анхны дурсамж 1994 оны тэмцээнтэй холбоотой. Тэр үед би 2-хон настай байсан хэдий ч миний анхны санаж байгаа зүйл Ромариогийн гоол байсан”

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019