Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла эдийн засагч Карло Коттарелли-г хүлээн авч уулзах үеэрээ засгийн газрыг эмхлэн байгуулах үүргийг түүнд өгчээ.
Өмгөөлөгч Жузеппе Конте засгийн газрыг эмхлэн байгуулж чадаагүй тул Коттарелли-г Квириналийн ордонд дуудаж ирүүлсэн байна.
“5 одны хөдөлгөөн” болон “Лиг”-ийн дэмжлэгийг хүлээсэн Конте-гоос санал болгосон засгийн газрын бүтцийн төсөлд Ерөнхийлөгч Маттарелла ням гарагт үндсэндээ хориг тавьжээ. Шинэ танхимыг эмхлэн байгуулахад саад болсон гол шалтгаан нь Контегийн зүгээс 81 настай эдийн засагч Паоло Савона-г эдийн засгийн сайдад нэр дэвшүүлсэн явдал байсан аж. Гэвч Европын мөнгөний бодлогын талаарх Савона-гийн байр суурь Ерөнхийлөгчийн санаанд нийцээгүй байна.
Коттарелли 1954 онд төрсөн бөгөөд 25 жилийн хугацаанд Олон улсын валютын санд янз бүрийн удирдах албан тушаал хашиж байжээ. 2013 онд засгийн газрын тэргүүн Энрико Летта түүнийг төсвийн зарлагыг хянах онцгой эрхт комиссараар томилсны дараа тэрбээр Италийн олон нийтэд танигдаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл бичих хэсэг