У
лсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Болдбаатар нар санаачлан Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд хоёр дахь жилдээ ноолуурын үзэсгэлэн, дуудлага худалдааг орон нутагтайгаа хамтран энэ сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Үзэсгэлэнд тус аймгийн Эрдэнэ сумын болон хил залгаа сумд болон Баянхонгор аймгийн малчид хүрэлцэн ирж 100 гаруй тонн ноолуур борлуулжээ.
Энэ жилийн дуудлага худалдаанд 10 гаруй аж ахуйн нэгж оролцож, цагаан ноолуурыг 115.500 төгрөг, хар ноолуурыг 112.500 төгрөгөөр худалдан авсан байна.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум нь аймагтаа хамгийн олон ямаатай бөгөөд одоогоор ямаа самналт 60 гаруй хувьтай байгаа гэнэ.
"Өнгөрсөн жилийнхтэй энэ удаагийнхыг харьцуулахад олон компани оролцож өрсөлдөөн бий болж ноолуурын үнийг өсгөх сайн талтай боллоо" хэмээн зохион байгуулагчид онцоллоо.
Сэтгэгдэл бичих хэсэг