Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Маурис Слапак: Монгол эмч нарын хүнээ гэсэн сэтгэл, хариуцлагатай чанар нь сэтгэгдэл төрүүлсэн

5-р сарын 21 - 10 цаг 09 минут

2006 онд “WTO”-ийн үндэслэгч, Английн эрхтэн шилжүүлэн суулгалтын мэс засалч, профессор Маурис Слапак, DHL-ийн захирал Дэвид Аллен нарын дэмжлэгээр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт 14 эмчийн бүрэлдэхүүнтэй бөөр шилжүүлэн суулгах баг байгуулж, БНХАУ болон Тайланд улсад сургалтад хамруулж байсан түүхтэй.

 Эдгээр хүмүүс нь Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хөгжүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Английн алдарт мэс засалч Маурис Слапакийг VIP Ярилцлагын булангийнхаа хүндэт зочноор урьж, ярилцах завшаан бидэнд олдсон юм.


-Та Монголын бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. Энэ үйл анх хэрхэн эхлэв?

-Анх DHL компанийн үүсгэн байгуулагч Дэвид Аллен надтай холбогдон, Монголын анагаах ухааны салбарт миний туслалцаа хэрэгтэй байна гээд хамт ирэхийг гуйж байлаа.

Дэвид Аллентай хамт танай улсад анх ийнхүү хөл тавьсан юм. Тэр үед Нэгдүгээр эмнэлэгт гуравхан гемодиализын аппарат байсны нэг нь эвдэрчихсэн байсан. Намайг Монголд ирэхээс дөрвөн жилийн өмнө Солонгосоос эмч нар ирж, 4-5 бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн ч, бүтэмж муутай болсон байлаа.

Үүнээс шалтгаалж Монгол эмч нар бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийхээс зайлсхийсэн байдалтай байсан юм. Тухайн үед танай улс надад их таалагдсан учир, энэ газар энэхүү хагалгааг хөгжүүлье гэж шийдсэн дээ.

Удалгүй Дэвид Алэн Хятад, Япон гэх мэт өөрийн мэрэгжил нэгт найзуудтайгаа хамтраад Монголд 30 гемодиализын аппарат  хандивлаж, үүгээр зогсохгүй анхны хөрөнгө оруулалт болох 250 мянган ам.долларыг өгсөн  юм.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгийн бөөр шилжүүлэн суулгах багийнхныг Хятад, Япон, Европын улс уруу сургалтад хамруулж, туршлага хуримтлуулахаар явуулж байлаа.

Ийнхүү мэргэжилтнүүд маань эх орондоо ирээд, зургаан хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Мөн Монгол эмч нарын хүнээ гэсэн сэтгэл, өөрийн хийж байгаа зүйлдээ хариуцлагатай ханддаг нь надад их сэтгэгдэл төрүүлсэн юм.

Монголд ирээд удаагүй байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр даргатай уулзан, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тухай анхны хуулийг өргөн барьж, батлуулсан.

Азийн орнууд дундаа донорын тухай хуулийг баталсан анхны орон нь Монгол болж байлаа.

-Бөөрний дутагдал үүсдэг шалтгаан нь юу вэ? Дэлхийн хэмжээнд өвчлөл ямар хэмжээнд байна?

-Дэлхийн хэмжээнд авч үзвэл жилд сая хүн тутмын 40-60 мянга нь бөөрний дутагдал өвнөөр өвчилдөг гэсэн судалгаа бий. Харин Монгол Улсын хувьд жилд 120-180 хүн тус өвчнөөр оношлогддог.

Залуу үед үүссэн бактери, нянгийн үрэвсэл нь 40-50 жилийн дараа бөөрийг гэмтээж, үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлж эхэлсэнээр бөөрний дутагдал өвчин үүсэх шалтгаан болдог.

Мөн өгсөх замын халдвар буюу шээсний замын халдвар, төрөлхийн нэг бөөртэй төрөх, ослын улмаас бөөр гэмтэх  гэх мэт шалтгаанууд нөлөөлнө. Гэхдээ сүүлд дурьдсан  шалтгаанууд  нийтлэг бус, хааяа тохиолддог.

Бөөрний дутагдал нь эцсийн шатандаа хүрсэн хүнд хоёр л арга зам бий. Нэгдүгээрт, бөөрний үйл ажиллагааг орлож хийх эмчилгээ буюу гемодиализын аппаратанд орох хэрэгтэй. Хоёрдугаарт бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэсэн сонголтууд бий.

Монголын хувьд эцсийн шатандаа орсон хүнд үзүүлэх эмчилгээ, тусламжийн чанар нэлээд дээшилсэн. Гэхдээ хангалттай биш. Үүнийг хөгжүүлэхийн тулд бид хэвлийн диализ, бөөр шилжүүлэн суулгах хагалгаануудыг цогцоор нь хурдацтай хөгжүүлэх шаардлагатай байгаа.

-Хөгжингүй орнуудад донорын эх сурвалжийг хаанаас авдаг вэ?

-Бөөр шилжүүлэн суулгах эх сурвалжийг дэлхий дахинд тархины үхжилттэй юм уу зүрх нь зогссон донороос авдаг. Хөгжсөн орнуудад бөөрний донорын 70-80 хувийг нь амьгүй донороос шилжүүлэн суулгадаг.

Харин хөгжиж буй болон буурай орнуудад амьд донороос буюу тухайн хүний гэр бүлийнхэнээс бөөр шилжүүлэн суулгах нь элбэг.

Зарим орнууд донорын эх сурвалжийг буруу аргаар авах тохиолдол бий. Пакистан, Египэт гэх мэт оронд ядуу хүмүүст мөнгө амлаад бөөрийг нь худалдаж авдах жишээтэй.

Монголын хувьд давуу тал нь амьгүй донор, гэр бүлийнхэн болон 25 нас хүрсэн хүн бүр донор болох боломжтой гээд хуулинд зааж өгсөнд байгаа юм.

-Бөөрний донор болсон хүний ажлын бүтээмж буурч, эрүүл мэндийн хувьд өөрчлөлт гардаг уу. Энэ талаар ойлголтгүйгээс болж олон хүн донор болохоос эмээж байгаа байх?

- 03-80 насны эрүүл хүн нэг бөөртэй амьдрах чадвартай байдаг. Тэгэхээр хүн нэг бөөрөө алдсан ч, үлдсэн бөөр нь хоёр бөөрний үйл ажиллагааг давхар хийх бүрэн чадвартай гэсэн үг.

Харин 03-60 насны хүнийг авч үзвэл бөөрөө өгвөл, найман долоо хоногийн дараа хэвийн үйл ажиллагаанд ордог. Залуу хүний хувьд 2-3 долоо хоногийн дараа хэвийн ажиллагаандаа бүрэн ордог. 

Өндөр насандаа донор болсон хэд хэдэн хүн бий. Тухайлбал 83 настай хүн бөөрөө өгч байсан. Миний ярих дуртай түүх бол миний Грек найзын 81 настай эмээ өөрийн ач хүүдээ бөөрөө өгөхийг хүссэн явдал.

Гэвч нас нь өндөр болсон тул бидний зүгээс татгалзсан хариу өгтөл, таван давхрын цонхыг нээгээд “Миний бөөрийг ав, үгүй бол би үсэрлээ” гэж хэлсэн. Бид ч сандараад аргагүйн эрхэнд зөвшөөрч, хагалгаа хийсэнд маш амжилттай болсон.

Одоо тэр бөөр 140 настай, хэвийн ажилласаар л байна. Хүн нас барсаны дараа зүрхний ажиллагаа зогсдог ч, бөөр илүү олон жил ажиллах чадвартай байдаг.

Тэгэхээр бөөрний донор болох нь хэн нэгэнд дахин амьдрал бэлэглэж буй гайхамшигтай үйл мөн.

-Олон улсад донорын тухай мэдээлэл харьцангүй өндөр байдаг. Манай улсын хувьд донорыг сурталчилах тал дээр ямар боломж байна?

-Бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд донорын асуудал чухал. Олон улсад тархины үхжилттэй юм уу, зүрх нь зогссон хүний гэр бүлийнхнээс нь тухайн хүнийг донор болгож, бусдад амь бэлэглэхийг эмч нар уриалаад зогсдоггүй.

Харин бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн хүмүүс спортын наадам зохион байгуулж, олон хүнд амь бэлгэлэхийг уриалдаг. 

Нөгөө талаар эдгээр хүмүүс хүнд хагалгааны дараа урьдын адил нийгэмд идэвхтэй амьдарч байна гэдгийг эерэг талаас нь сурталчилж байгаа юм. Энэхүү спортын наадам нь эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүсийг хооронд нь ойрхон байлгаж, гэр бүл, найз нөхөд шиг дотно болгох зорилготой.

Дэлхийн 76 орон энэ спортын наадмыг уламжлал болгон хийхээс гадна, жилд 2 удаа олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулдаг. Монголд ч гэсэн энэ наадмыг зохион байгуулж байгаа.

Хэн нэгэнд амьдрал бэлэглэсэн ачтан байгаа учир тэд өнөөдрийг хүртэл сайхан, аз жаргалтай амьдарч байна гэдгийг нийгэмд ойлгуулахыг зорьж байна.

Монголын хувьд бөөр шилжүүлэн суулгасан хүмүүсийн холбоо байгаа нь том давуу тал.

Ж.Хулан

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

[ 197.211.53.45 ]SHINE OYUN   • 2022, 10 сарын 7. 0 цаг 28 минут

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019