
ФИФА-гаас өчигдөр гаргасан мэдэгдэлд “2018 оны гуравдугаар сарын 27-нд Санкт-Петербург хотод болсон Орос болон Францын нөхөрсөг тоглолтын үеэр Оросын хөгжөөн дэмжигчид арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулга бүхий уриа лоозон хашгирсантай холбогдуулан Оросын Хөл бөмбөгийн холбоонд 30 мянган швейцарь франкийн торгууль ногдуулж байна. Уг тоглолтын дүрс бичлэгийг удаа дараалан үзэж, зөвлөлдсөний эцэст ФИФА-гийн Ёсзүйн хорооны гишүүд ийм шийдвэр гаргалаа” гэсэн байна.
Санкт-Петербург хотын Крестовын цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Францын баг Оросын багийг 3:1 оноогоор хожсон юм.
Сэтгэгдэл бичих хэсэг