Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээхээр шийдсэнээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарласан билээ. Энэ шийдвэртэй холбогдуулан Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф мэдэгдэхдээ “Ираны авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ нь цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрт оролцогч бусад улстай хийх яриа хэлэлцээнээс хамаарна” гэжээ.
Тэрбээр хэлэхдээ “АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс хууль бусаар гарч, түүнийг өмнө нь байнга зөрчиж ирсэнтэй холбогдуулан Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талын хэлэлцээр болох Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтарсан төлөвлөгөөнийхөө үр ашгийг манай улсад тус хэлэлцээрт оролцогч улсууд бүрэн өгч чадах эсэхийг тодруулахын тулд би Ерөнхийлөгч Хасан Руханийн зааврын дагуу дипломат хүчин чармайлт гаргах болно. Уг хүчин чармайлтаас гарах үр дүн нь бидний авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг тодорхойлох болно” гэжээ.

2015 оны 6 дугаар сард НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн ОХУ, Их Британи, БНХАУ, АНУ, Франц улс болон ХБНГУ, түүнчлэн Иран улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийг байгуулсан билээ. Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө хэмээх уг гэрээ ёсоор НҮБ, АНУ болон Европын Холбооны зүгээс Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцалсан юм.
Сэтгэгдэл бичих хэсэг