
Энэ сарын 3, 4, 5-ны өдрүүдэд тус аймгийн ихэнх нутгаар салхи 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурах тул нийт малчид, тээвэрчдэд онцгойлон анхааруулж байна.
Мөн тус аймгийн ихэнх нутгаар энэ сард хур тунадас орох ба уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.
Агаарын дундаж температур Алтайн уулархаг нутгаар 5-9 градус, Алтайн өвөр говиор 15-19 градус, бусад хэсгээр 10-15 градус дулаан бaйх ба сарын эхэн болон эцсээр сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүрч сулхан цочир хүйтрэх урьдчилсан мэдээ гарсан байна.
Сэтгэгдэл бичих хэсэг