Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Б.Майчимэг: Цагаан сараас өмнө ахмадуудын "Насны хишиг", ээжүүдийн одонгийн мөнгө олгогдоно

2-р сарын 12 - 10 цаг 49 минут

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Майчимэгээс хоёр дахь жилдээ олгож буй "Насны хишиг"-ийн талаар болон жил бүр олгогддог одонгийн мөнгөний талаарх зарим зүйлүүдийг тодрууллаа.

-Засгийн газраас "Насны хишиг"-ийг жилд хоёр удаа олгож  байгаа. Энэ жилийн эхний олголт болох мөнгө нь цагаан сарын өмнө олгогдох хуультай байгаа. 2018 оны эхний ээлжийн мөнгийг сар шинийн баяраас өмнө ахмадад олгох уу.  "Насны хишиг"-ийг хэзээнээс олгож эхлэв?

-”Насны хишиг”-ээ ахмадууд маань энэ жилээс аваад сурсан байгаа байх. Өнгөрсөн жил бүртгүүлсэн иргэд энэ жил  бүртгүүлэх шаардлагагүй. Таны өгсөн дансанд мөнгө тань шууд шилжээд орно.  Үүн дээрээ үндэслэж аймаг, дүүргийн хэмжээнд "Насны хишиг"-ийг авах ахмад настны жагсаалтыг үүсгээд байна. Уг жагсаалтыг үндэслэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт санхүүжилтийг нь шилжүүлсэн. Тиймээс хүсэлтээ гаргасан иргэд энэ долоо хоногоос эхлээд "Насны хишиг"-ээ авах боломжтой болж байна.  Цагаан сарын өмнө бол ахмадуудын "Насны хишиг" орно.

-Хүсэлтээ өгч, бүртгүүлээгүй ахмадуудын "Насны хишиг"-ийг хэзээ олгох вэ?

-Үндэсний их баяр наадмын өмнө гэж төлөвлөсөн. Хамгийн гол нь ахмадууд маань хүсэлтээ өгөх хэрэгтэй.

-Ингэхэд энэ онд "Насны хишиг"-ийг нийт хэчнээн ахмад авахаар болсон бэ. Түүний хэдэн хувьд нь удахгүй болох сар шинийн баяраас өмнө олгохоор болов?

-"Насны хишиг" авах ахмадын 90 гаруй хувь нь өнгөрсөн жил хүсэлтээ гаргасан байна. Бид хүсэлт гарган "Насны хишиг"-ийг авах эрхтэй, дээр нь ахмад настны жагсаалтад багтсан иргэдэд ямар ч саадгүй мөнгийг нь олгож эхэлсэн. Тэд сар шинийн баяраас өмнө авах бүрэн боломжтой. 

-Зарим хүн цагаан сараас өмнө "Насны хишиг"-ээ авахгүй бол баярын дараа олгохгүй ч гэх мэдээлэлтэй байна. Энэ үнэн үү?

-Үгүй. Тийм зүйл байхгүй. 

-Тэгвэл алдарт эхийн одонгийн мөнгийг хэзээнээс олгох вэ. Санхүүжилтийг нь шийдсэн үү?

-Шийдсэн. "Насны хишиг"-тэй яг адилхан энэ долоо хоногоос олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, алдарт эхчүүдийн одонгийн мөнгийг "Насны хишиг"-ийн санхүүжилттэй хамт өнгөрсөн пүрэв гарагт аймаг, дүүрэгт нь шилжүүлсэн. 

-Саадгүй олгож эхэлсэн гэж ойлгох уу?

-Халамжийн мөнгөнүүд сар бүр тогтмол орж байгаа. Ямар нэгэн байдлаар саатсан, удааширсан зүйл байхгүй.

-Гадаадад байгаа ахмадууд хэрхэн насны “Насны хишиг”-т хамрагдах вэ. Мөн ямар тохиолдолд зогсоох вэ?
 
-Ахмад настан нас барсан эсвэл монгол улсын харьяатаас гарсан тохиолдолд “Насны хишиг”-ийг зогсооно. Гадаад амьдарч байгаа ахмад настнууд мөн адил итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой.
 
-Одоо 69 настай Цагаан сар өнгөрөөд нэг нас нэмж 70 хүрсэн ахмадууд Үндэсний их баяр наадмын өмнө авах мөнгө нэмэгдэх үү?
 
-Жишээлбэл одоо цагаан сарын өмнө 69 настай 50 мянган төгрөг авсан хүн Үндэсний их баяр наадмаас өмнө 70 нас хүрсэн тохиолдолд 80 мянган төгрөг авна.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаарх зөвлөмжийг хүргэж байна2 сар 21. 23:50Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав2 сар 21. 23:47Хан-Уул дүүргийн иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдаж байна2 сар 21. 23:45Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатай2 сар 21. 23:39Туул гол дээр үүссэн нөхцөл байдалд арга хэмжээ авч ажиллав2 сар 21. 23:36НАОМИ ОСАКА АВСТРАЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ЯЛАГЧ БОЛЛОО2 сар 21. 23:337-Р САРЫН СҮҮЛЧ ГЭХЭД АМЕРИК ХҮН БҮР COVID-19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ2 сар 21. 23:23Ким Кардашьян нөхөр Канье Уэстээс салах өргөдлөө өгчээ2 сар 21. 23:21Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна2 сар 21. 23:17Ковид бидний амьдралыг өөрчилсөн 6 жишээ2 сар 21. 23:12Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдэд албан бичиг илгээжээ2 сар 21. 23:09Дараах таван чиглэлийн үйл ажиллагаа нээгдэхгүй2 сар 21. 23:04А.Амбасэлмаа: Халдварт өртсөн нярайн биеийн байдал сайжирч байгаа2 сар 21. 23:02Эрүүл амьдрах есөн чухал зөвлөмж2 сар 21. 22:55БУСДЫГ ХУТГАТАЙГААР ЗАНАЛХИЙЛСЭН ИХРҮҮД БАГААСАА ХӨӨГДЖЭЭ2 сар 21. 22:49НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТЭН БУЮУ Б.ЦЭДЭН-ИШИЙН ТУХАЙ 13 БАРИМТ2 сар 21. 22:46Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эрсдлийн үнэлгээ хийж, хэзээ нээх эсэхийг шийднэ2 сар 21. 22:43Баянзүрх дүүргийн иргэдийн өгөх БАЙРШИЛ2 сар 21. 22:41Халдвар тархах магадлалтай идэвхтэй хороодыг танилцууллаа2 сар 21. 22:37"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс нийт 78 тохиолдол илэрчээ2 сар 21. 22:35Д.Сумъяабазар: Дэглэм зөрчиж, халдвар тархах нөхцөл үүсгэсэн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно2 сар 21. 22:29Цахим картыг 266 цэгт цэнэглэж байна2 сар 4. 16:07Болзолт уралдаанд шалгарсан 20 СӨХ-г Улаанбаатар хотын ЗАА дэмжиж ажиллана2 сар 4. 16:04Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал2020, 12 сар 28. 14:14Уур амьсгалын өөрчлөлт ба температур, хур тунадас2020, 12 сар 23. 15:53Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ээлжит бус шуурхай хурал боллоо2020, 12 сар 18. 16:05Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандраг хүлээн авч уулзав2020, 12 сар 18. 16:03УОК-ын журмын сунгасан хугацаа дууслаа2020, 12 сар 18. 16:02Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд2020, 3 сар 30. 8:48Хятад улсын хүлэмжийн хийн ялгарал "Корона" вирусаас улбаалан түр хугацаанд 25%-иар буурчээ2020, 3 сар 2. 10:40
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019