Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан шуурхай бүлэг Увс аймагт ажиллах үеэр аймгийн онцгой комиссоос 5 саналыг шуурхай бүлэгт уламжилснаар Бөхмөрөн сумын эрүүл мэндийн төв болон Хяргас сумын ЗДТГ-ын автомашины асуудлыг шийдвэрлэжээ.
Мөн улсын нөөцөөс 1060 тонн өвсийг үнэгүй, 500 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгосон. Давст, Сагил, Түргэн, Өлгий, Өмнөговь, Бөхмөрөн, Ховд сумдад тус бүр 20 тонн, Өндөрхангай, Малчин, Тэс, Завхан, Зүүнхангай, Зүүнговь сумдад 60 тонн, Улаангом, Наранбулаг, Тариалан сумдад 40 тонн, Хяргас, Баруунтуруун сумдад 80 тонн, аймгийн ХХААГ, Цагдаагийн газарт тус тус 10 тонн өвсийг хуваарилжээ.
Харин Давст, Сагил, Түргэн, Бөхмөрөн сумдад 10 тонн, Улаангом, Тариалан сумдад 20 тонн, Өлгий, Өмнөговь сумдад 15 тонн, Завхан, Баруунтуруун, Зүүнговь сумдад 30 тонн, Цагаанхайрхан, Зүүнхангай, Хяргас, Өндөрхангай, Малчин сумдад 40 тонн тэжээлийг тус тус хуваарилсан байна.
Сэтгэгдэл бичих хэсэг