Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Солонгост гурван сарын хугацаатай ажил хийсэн тэмдэглэл

2-р сарын 1 - 16 цаг 44 минут

- Манай сайтын уншигчаас ирсэн тэмдэглэлийг та бүхэнд сонирхуулж байна- 

Би гэдэг хүн анх удаа Солонгос улсад хөл тавилаа. Хүмүүс нь нахилзаж инээмсэглээд жигтэй аз жаргалтай. Очсон эхний хоёр долоо хоног газар оронтой танилцаад тухтай сайхан өнгөрсөн. Авч ирсэн халаасны хэд маань дундрах тийшээ.

Одоо хаанаас, яаж ажил олох вэ?

Солонгост өвлийн олимп дөхсөн, өвөл болсон, шинэ ерөнхийлөгчтэй, эдийн засаг нь хямарсан тул гадны хүмүүст ажлын байр муу олдож байна гэсэн таагүй мэдээ сонсогдсоор. Танил ах маань сайн хүн. Энд удсан учраас танил ихтэй. Гэтэл “Танайд ирсэн хүн барилгын дараах цэвэрлэгээний ажил хийх үү” гээд нэг танил нь ажлын зар явуулжээ. Олсон орлогогүй, айлд суугаа хүн уухайн тас хийе гэж хэлснийхээ дараа “өдрийн цалин нь хэд вэ” гэж лавлав. "Өдрийн 60,000 вон. Ажилд зуучилсны хөлсөнд энэ газар нэг удаа 150 мянган вон авна" гэлээ.

Ингээд ажилтай болж маргааш үүрийн гэгээнээр ДонгСөүл гэдэг автобусны товчоо руу танил ахаараа хүргүүлээд Эмсонг гэдэг газар руу явлаа. Сөүлээс 1 цаг гаран явж хүрсэн. Ямар ч өндөр барилга байшин байхгүй, жирийн тосгон. Юун ганган сайхан Сөүл. “Ээ бурхан минь ямар газар ирчихэв дээ. Юу цэвэрлэх юм бол” гэсэн бодол өөд уруугүй толгойд эргэлдсэн. Автобусны эцсийн зогсоол дээр чемоданаа чирээд буулаа. Танил ах руугаа залгаад “ирчихлээ, нөгөө тосох хүн нь алга” гэж хэлж дуусаагүй байтал солонгос кинон дээр гардаг гудамжны зодоон хийдэг байрын эрүүндээ маск тэвхэдчихсэн, үүдэн шүдгүй, 40 орчим насны эрэгтэй өөдөөс чиглэн ирлээ. “Чи мөн үү” гээд байгаа бололтой. Энд намайг таних хүн байхгүй юм чинь энэ нөгөө тосох хүн мөн байх гэж бодсоор дагаж яваад машинд нь суулаа. Хоёр гудамж тойроод нэг байшингийн гадаа зогсоод дотогш ор гэлээ. Ингээд би монголоор яриад нөгөө хүмүүс нь солонгосоор яриад ойлголцоод байдаг хачин жигтэй арга хэлбэр рүү шилжлээ.

Нээрээ л эхнэр нь хүний наймаачдад баригдчихсан байгаа бол тэндээс нисээд ирэх биш. Яалтай билээ. 

Хэрвээ 8 цагаас өмнө ирвэл ажилд гаргана гэж байсан боловч тэр худлаа боллоо. “Би захирал нь байна. Хэдэн настай вэ, гэрлэсэн үү, хүүхэдтэй юу” гээд элдвийг асууна. Бас нэг нөхөр ирээд дахин лавлана. Тэгж байснаа гадаад паспорт нэхлээ. “Яах гэж энд ирэв ээ. Монголдоо мөрөөрөө байж байдаг байжээ” гэх зэрэг бодлууд төрнө. Нөхөртэйгээ интернэтээр холбогдож учир байдлыг хэлэхэд “утасныхаа байршил заагчийг асаа. Би байршлыг нь тогтооё” гэдэг юм байна. Тэгснээ “уулаар хүрээлэгдсэн газар байна, нууртай юм байна” гээд л бичиж байна. Хөөрхий  минь монголоос ингээд яахав дээ. Нээрээ л эхнэр нь хүний наймаачдад баригдчихсан байгаа бол тэндээс нисээд ирэх биш. Яалтай билээ. Хүний наймаачдад хулгайлагдсан охиныхоо араас супер аав нь мөрдөн мөшгисөөр байгаад авардаг америк кино байдаг даа. Тэр ч санаанд орлоо. Манай аав ч тэгж чадахгүй дээ гэх зэрэг түмэн юм бодогдлоо.

Тэсэхээ байгаад. Танил ах руугаа залгаж асуувал:

-Наадуул чинь тийм хэрэгт дуртай хэцүү хүмүүс. Асуусанд нь хариулчих. Гадаад паспортныхаа зургийг нь авахуулаад далд хийгээрэй. Дараа нь ажлын хөлсийг чинь өгөхдөө бүртгэдэг юм гэлээ. Овоо уужраад сууж байтал хаалга ойнгойж гурван монгол эгч орж ирлээ. Эгээтээ уйлчихсангүй. Ингээд олуулаа боллоо. Өнөөдөр ч ажилд гарах худлаа болов. Нийт арван монгол эмэгтэй цуглана гэж байна. Тэгээд ажил хийх газар руугаа явах сураг гарлаа. Үд өнгөрөхийн хэрд нөгөө масктай хүн биднийг дагуулаад хоолонд орохоор гарав. Сайхан халуун шөл ууж, овоо дулаацаж байхад “маскт” нэг юм яриад байна. Бид сайн ойлгодоггүй ээ. Тэгсэн утсан дээрээ гүүглэ транслайтаар “ Эхний шөнийн 100 мянган вон” гэсэн бичиг үзүүллээ. За бид ч сандарч эхэллээ. Ингээд өнгөрсөн юм байна гээд дахин шаналлаа. Буцаж ирээд байж байтал ахиад таван монгол эгч ирлээ. Дор бүртээ монголчууд монголоороо шулганалдаад, солонгосчууд эх хэлээрээ мэхэлзээд бөөн шуугиан.

Тэгсэн утсан дээрээ гүүглэ транслайтаар “ Эхний шөнийн 100 мянган вон” гэсэн бичиг үзүүллээ. 

Толгойноос эхний шөнийн 100 мянган вон гэсэн үг нь салдаггүй. Зовлонтой байлаа. Тэгсэн ачаагаа аваад гарна л гэнэ. Гарлаа. Асио автобусанд суулгаад хөдлөхийн алдад ахин нэг монгол эгч ирж арвуулаа болоход автобус тосгоны зүүн тийш зүглээд явлаа. Эгч нар дор бүртээ сонин сайхан хуучлаад таатай явна. Юмыг яаж мэдхэв гээд автобусны цонхоор явсан замын турш гар утсаараа бичлэг хийлээ. Танил ах руугаа явуулъя. Хэрвээ бид алга болчихвол энэ замаар хайж магад гэж бодсон юм. Бараг нэг цаг явж байгаад Чонжу гэдэг хотод ирэв ээ. Энэ улс замын тэмдэглэгээ хаягжилт сайтай юм. Бас нэг солонгос нөхөр тосч авсныг автобусаар хүргэж ирсэн хүн “энэ та нарын захирал” гэж хэллээ. Ингээд жинхэнэ эзэндээ очжээ. 15 давхар байрны 14 болон 4-5 давхруудад тав таваар нь салгаж оруулаад маргааш өглөө 6 цагт хөдөлнө гэж байна.

Маргаашийн тухай тааж тааварлах зүйл ч үгүй хөрвөөсөөр үүр цайлгахад биднийг бага оврын автобусанд суулгаад бас нэг хот руу авч ирлээ. Жинхэнэ барилга орон сууц сүндэрлэсэн газар.

Барилгын хашаа руу орсны дараа сэтгэл амарсан юм. Багадаа 16, дээшээ 28, 30, 36, 40 давхартай хорооллууд. Давхартаа нэг юм уу, хоёр айлтай. Нэг нь ойролцогоор 160-180 метр квадрат юмуу даа. Биднийг тав таваар хоёр хэсэгт хуваагаад хамгийн дээд давхраас цэвэрлэгээ хийлгээд доош уруудууллаа. Угаалгын өрөө, гал тогоо, цонх, шүүгээ, хувцас хатаадаг тагт гэх хэсгүүдэд хуваана. Хурдан хөдөлж, хурдан хийхийг байнга шаардана. Нэг айлыг бараг 10-15 минутанд цэвэрлээд дараагийн давхар руу бууна. Бие биенээ хүлээхгүй өөрийнхийгөө хийсэн бол бушуу буу гэнэ.

Тэмдэглэл бичсэн иргэний гар утсаар авсан зураг

 

 

Харийн нутагт эзэнгүй барилга дотор нэгнийгээ үлдээхгүйг бодно, хийж дуусгачихаад дуусаагүй нэгнээ хүлээж аргацаана. Ганцаараа хоцрохгүйн тулд бусадтайгаа зэрэгцэн галзуу солиотой юм шиг л ажиллаж байлаа. Эхний өдөр ажлаа мэдэхгүй, яаж хийх аргаа олохгүй нэлээн хямарсан. Олон  удаа солонгос бригадын даргад загнуулж хараалгалаа. “Ингэж хий, тэгж хий, хурдан хий, сайн хий” гээд үсчиж өгнө. Бидний хийснийг араас шалгаж явна. Дутуу угаасан бол буцааж дуудна. Дахин хийлгэнэ. Ингээд ажлын эхний өдөр хамаг бие нь салж унах дөхсөн нөхдүүд байрандаа ирлээ.

 “Ингэж хий, тэгж хий, хурдан хий, сайн хий” гээд үсчиж өгнө. Бидний хийснийг араас шалгаж явна.

 Арван монгол дотор багш, сувилагч, инженер, дуучин, сэтгүүлч, оюутан, малчин, сэтгэл судлаач гээд мэргэжлийнхэн багтжээ. Бүгд л ажлаасаа чөлөө авч ирсэн.
Гурван сарын дотор мөнгө хуримтлуулаад буцах зорилготой. Бас дээр нь найман хувиас эхлээд өр зээлтэй хүмүүс.

Ингээд өдөр хоног өнгөрөх бүр барилгын дараах цэвэрлэгээний ажлын хүндийг эхнээсээ дийлэхээ байлаа. Хамаг бие  булгарч, гар хуруу нь хагарна. Плита дээр наалдсан цемент, замаск өдөржин хусна. Хорь гучин давхраас ямар ч хамгаалалтгүйгээр вакум цонхны хүрээ тойрсон дотор гаднах наалт хуулна. Шантраад ирэхээрээ өр зээлээ бодно. Дурандаа ирсэн учраас юу ч үгүй буцаж явахаасаа ичнэ. Монголд хагас сар ажиллаад авдаг цалингаа нэг өдөрт авч байгаагаа тунгаана. Ингээд гүрийгээд ажиллана. Хаа очиж эд нар монгол эмэгтэйчүүдийг ажилд сайн гэж магтана. Бас бидний хүчтэйг гайхна. Өөрсдөө бол өрөвдмөөр хүмүүс байна лээ.

Солонгос залуу эмэгтэйчүүд бол ийм ажил хийдэггүй. Эрэгтэйчүүд нь бол амь нь хаана байгаа юм гэмээр ёстой л өвс ургамал идэж өссөн гэдэг нь тодорхой харагдана. Мань мэт шуудайтай хогийг дээрээс нь гишгээд тал хүртэл нь чихэхэд нүд нь орой дээрээ гарч, хүчирхэг гээд сүйд болно. Ямар ч ажлыг бид хар ухаан гэдэг шиг монгол ухаанаараа хялбар дөхмөөр хийхэд бас гайхна. Хоёр долоо хоног ажиллахад ажилдаа дасаад, бригадын дарга нартай ойлголцоод ирлээ. Ганц хоёр мэргэжлийн үг хэллэгтэй болж овоо учраа оллоо. Зарим нэг маань ажилдаа шантраад гарсан. Ганц хоёрыг нь сайн ажиллахгүй байна гэсэн шалтгаанаар явууллаа. Сүүлдээ долуулаа үлдсэн юмдаг.

Анхны цалингаа авахад 100 мянган вон дутуу өглөө. Бид гайхацгааж учрыг лавлахад “нэг хүнээс нэг сард байр хоолны мөнгө 100 мянган вон авна” гэдэг юм байна. “Юу яриад байгаа юм, яахаараа” гээд бөөн шуугиан дэгдлээ. Тэгсэн “та нарыг Эмсонг дээр байхад тосч авсан хүн утсан дээрээ гүүглэ траснлэйтээр үзүүлж хэлсэн байна” гэлээ. Нөгөө алдарт эхний шөнийн 100 мянган воны учир ингэж тайлагдлаа. Будлиу гүүглийн орчуулга, хэл сайн мэдэхгүйн балгаар бас 100 мянган вон хасуулсан юм. Дээрээс нь ажилд ороход өгсөн 150 мянган вон буюу ажилд зуучилсны хөлсөө өгөөд 50 мянган вонын цалин авлаа. 일자리 사무실- илчари самүшил буюу ажил олж өгдөг газар дундаас нь бас мөнгө авдаг сүлжээ газар авчээ. Ажилчин авах зар тавьсан байгууллагын зөвхөн утасны дугаарыг авахын тулд хаалт буюу 150 мянган воныг тухайн хүний данс шилжүүлсний дараа холбоо барих байгууллагын дугаарыг авна. Энэ сүлжээг ихэвчлэн монголчууд хийдэг болжээ.

Өдрийн 60, 70, 80 мянган воны цалинтай ажилд орохын тулд 150 мянган воныг төлөхөөс өөр аргагүй болно.

Өдрийн 60, 70, 80 мянган воны цалинтай ажилд орохын тулд 150 мянган воныг төлөхөөс өөр аргагүй болно. Хүний газар бидний цөөхөн монголчууд бие биенээ ингэж шулдаг гэдгийг мэдээд хэлэх үг олдоогүй хоцорсон. Эхний долоо хоногийн цалин ингээд дууссан учир цаашид дахин хичээж ажиллахаас өөр сонголт үлдсэнгүй.

Долоо хоног бүрт цалингаа аваад, авсан воноо хоёроор үржүүлж төгрөг рүү шилжүүлээд сэтгэлээ баясгана. Бүр ядарч цөхрөөд ирэхээрээ төр улсдаа, төрийн тэргүүнд суугаа нөхдүүдэд гомдоллоно. Олигтойхон байсан бол бид юу хийж хүний нутагт, боолын боол болж, хар ажил хийж  байхав дээ, гуравхан сая хүнийг яагаад ингэж амьдруулж байгаа юм бэ, манай улсад ажлын байр нэмэгдүүлж, үйлдвэрлэл хөгжүүлж болдоггүй юм бэ гээд бухимдана. Мянга мянган залуус ар гэрээ, үр хүүхдээ орхиод мөнгөний төлөө тэнд удаан хугацаагаар бидний хийж байгаагаас хүнд ажилд нухлагдаж залуу нас, амь амьдралаа үрж байгаа тухай бид нар ам дамжин ярьдаг шүү дээ.

Солонгост ажиллана гэдэг хүмүүсийн хэлдэгээс тэс өөр байсан. Бараг онгоцны буудлаас буугаад ажил олддог гэдэг бол бүр ч худлаа. Хар ажил хийхэд хэлээр яадаг юм бэ гэдэг бас ташаа ойлголт. Тэнд ажиллаж байгаа хүмүүс бараг зүгээр сууж байгаад бөөн бөөн вон авдаг гэдэг тийм биш ээ. Үүрийн 5 цагаас эхлээд ажилд гарч, солонгос эзний муухай ааш, хараал зүхэл, ямаан омгийг тэвчиж ажиллана. Эх орноо, элгэн саднаа үгүйлж санана. Уур амьсгал, хоол унданд нь дасч зохицно. Тэнд юм бүхэн монголоос 1-2 дахин үнэтэй. Хэдэн мянган воны цалин тэндээ бол юу ч болохгүй мөнгө. Дороо үрэгдэж дуусна. Харин мөнгөө хадгалж монголд авчраад төгрөг болгочихвол овоо юм болно. Авсан цалингаа өөрөөсөө ч харамлана. Хамгийн хямд, хугацаа нь дуусах дөхсөн Чокопай 2500 вон, талх 2500 вон, бэлэн гоймон, майонез авч иднэ. Тэрнээс үнэтэйг нь авч чадахгүй. Авах гэж байгаа бүтээгдэхүүний үнийг төгрөг рүү шилжүүлээд “за больё гээд” буцаагаад тавина. Ингэж монголчууд маань аж амьдралаа дээшлүүлэхсэн, өр зээлнээсээ салахсан гэж харийн орныг зорьж хөдөлмөрлөж явна даа.

Бурханы авралаар бид сар гаран ажиллаад ажлаасаа гарлаа. Ихэнх нь 4-6 килограмм турсан. Хүмүүсийн хэлдгээр өөртөө мөнгө авдаг “фитнэсс” гэдэг үнэн шүү. Үнэхээр турдаг юм билээ. Замын зардалаасаа гадна жаахан мөнгө цуглуулсан бид бушуухан нутаг буцахын хүслэн. Гар нь  хагарч, энд тэнд цэврүү үсэрчихсэн, хумс мах нь язраад завсар гарчихсан бүсгүйчүүд буцсан. Эргээд бодоход итгэхэд хэцүү санагдана. Үлгэр домог ч юм шиг. Эх орон элгэн садантайгаа уулзахын баяр сайхан байсан. Солонгос улсад ажилласан сургамжтай, дурсамжтай хугацаа олон зүйлийг ухааруулсан амьдралын сургууль боллоо. Тэр ард түмнээс суралцах сайн зүйл их байсан. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж, өөрсдийгөө хөгжүүлэх нь туйлын зорилго юм даа.  Загалмайн оронд дахин зочилноо.

Одоо ч Солонгос улсыг зорих гурван сарын визтэй хүмүүсийн цуваа үргэлжилсээр...

 

copy paste

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019