Хоногт 1000 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо


Жаргалсайхан
12-р сарын 10
17 цаг 46 минут
4

Тавантолгой түлш ХХК Зүүн үйлдвэрийнхээ гуравдугаар цехэд өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж, албан ёсоор нээлээ. Тавантолгой түлш ХХК-ийн хувьд өнгөрсөн хугацаанд гурван үйлдвэрийн 20 шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байсан бол 2022 оноос эхлэн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлжээ.

Тодруулбал, Төвийн үйлдвэрийн хүчин чадлыг 2,5 дахин нэмэгдүүлж, Зүүн үйлдвэрийнхээ 1, 2-р цехээ техникийн хүчин чадалд хүргэх ажлыг хийсэн бол өнгөрсөн өвлөөс эхлэн гуравдугаар цехийн өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн байна. Өөрсдийн инженер техникийн ажилчдын ур ухаанаар шинэчлэлийн ажлыг хийсэн бөгөөд хоногт 800-1000 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгосон байна. Энэ үйлдвэр лашиглалтад орсоноор Зүүн үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг дангаараа хийх боломж бүрдсэн байна. Цаашид үндсэн 1, 2-р цехийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийх аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

livenews.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, Мэйл: magicglobalmedia@gmail.com