Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, Б.Ууганзаяа, Н.Батдуулга, С.Билгүүн, Н.Алтангэрэл, Ц.Түмэнбаатар, П.Энхсайхан, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, Э.Сумьяажаргал, Э.Бошигт, Д.Батмарта, М.Амартүвшин, С.Алтансүх нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар 2024.05.13-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Л.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/,11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт /Хүний эрүүл мэндэд зэвсэг ...хэрэглэж, хүнд хохирол санаатай учруулах/, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 16 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Хулансамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 12.1 дүгээр зүйлийн 2.10 дэх заалт /хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх/, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, түүнд нийт 16 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Б.Ууганзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 9 жил 2 сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд 6 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Э.Сумьяажаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэгт хамтагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, түүнд 7 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Ц.Түмэнбаатар, Н.Батдуулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд 5 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Э.Бошигт, Д.Батмарта нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд 1 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч С.Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
Шүүгдэгч М.Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Ууганзаяа, Н.Батцэнгэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10 дэх заалт / хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Ууганзаяа, Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан, Ц.Түмэнбаатар, Н.Батдуулга, Э.Бошигт, Д.Батмарта нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Э.Сумьяажаргалд оногдуулсан хорих ялыг нээлттэй, эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 11. 14:47
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих