
Хаврын чуулганы нээлтийн дараа УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл өгөв. АН-ын дарга С.Эрдэнэ “Манай намын нэрийг барьж, намын даргын сунгаа гэх хууль бус үйлдэл хийж, нээлтийг нь маргааш хийх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж. Батсуурь нар хууль бус үйлдэлд оролцсонд харамсаж байна. Энэ үйл явц юунаас гаралтай вэ гэхээр гэмт үйлдлээ нуун далдлах гэсэн зорилгоор АН-ыг халхавч болгон ашиглаж байна. Х.Баттулга бол эрүүгийн гэмт хэрэгтэн. Түүнтэй холбоотой олон асуудал ар араасаа гарсаар байна. Засгийн газар хуралдан, 2016 оноос өмнөх Хөгжлийн банктай холбоотой баримтуудыг нууцаас гаргахаар шийдсэн. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 50-иас дээш хувь нь ХХБ-ны зээл, төмөр замтай, Х.Баттулгатай холбоотой. Энэ бүхэн удахгүй ил болно.
АН-ын байрны газрыг барьцаалаад Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөө төлөлгүй хүү торгуульд орж, одоо 24 тэрбум төгрөг болох гэж байна. Ийм хэмжээний өр авлагад орсон. Монголын ардчилсан холбооны партизануудад байр барина хэмээн "Буман залуус" хэмээх хулхи хөтөлбөр зарласан. "Пирамид орд" компаниар дамжуулан энэ зээлийг авсан. Энэ мэт олон асуудал бий. Даргын сунгаа АН-ын эв нэгдэлтэй холбоогүй. Гэмт этгээдүүд АН-ын ард орж нуугдах гэж байна. АН-ын хамгаалалтад орж, бамбай болгох нь. Х.Баттулга МоАХ-ны дарга болоод 15 жил өнгөрсөн. Би 2016 оны арван хоёрдугаар сард энэ холбооны тамга тэмдгийг Х.Баттулгад гардуулан өгсөн. Гэтэл ардчиллын салхи, манлайлагч болсон энэ холбоог 15 жил "унтууллаа". Одоо АН-ыг халааслан, унтуулах гээд байна уу. Үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй.
Ц.Туваан, О.Цогтгэрэл нарт байсан намын тамга тэмдгийг Нийслэлийн шүүх хүчингүй болгосон. Тэгэхээр намын даргын сунгаанд өрсөлдөх зарласан хүмүүсийн тамга тэмдэг хүчингүй. Давж заалдах эрхгүйгээр энэ асуудлыг шийдсэн. Одоо тамганы маргаан байхгүй. Ц.Туваан АН-ыг төлөөлөх эрхтэй, эсэхийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэнэ. Ц.Туваан өөрийгөө АН-ын төлөөлөх эрхтэй гэдгээ нотлох ёстой. Гэхдээ Ц.Тувааныг томилсон намын их хурлын ямар нэг тогтоол шийдвэр байхгүй. Түүнд хүчин төгөлдөр тамга байхгүй. Тэгэхээр энэ хүн нотлох аргагүй юм. Иргэд АН-ыг хагалж бутаргах гэсэн үйлдлийг зөв талаас нь хараарай. Х.Баттулга хэдэн тэрбум төгрөг идээд, түүгээрээ ард түмний тархийг угаах гэж байна.
Монголын эдийн засгийн бүх боломжийг харь гүрэнд, шууд хэлбэл Орост аваачиж өгсөн. Ийм нөхрийг АН толгой дээрээ залахгүй. Хууль ёсны АН үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Манай намыг хуваагдалтай, хоёр мэтээр харагдуулах гэж гадна дотнын улс төрийн хүчнүүд эрвийх дэрвийхээрээ хөдөлж байна. Улсын дээд шүүхээс хууль ёсоор нэр дэвшсэн манай намын гишүүнийг буцаалаа. Бид намынхаа ээлжит бус 13-р их хурлыг, намын дүрмийн өөрчлөлтийг батлан, Дээд шүүхэд хүргүүлсэн. Дээд шүүх хуулийн дагуу ажиллана гэж итгэж байна. Мөн бид өнгөрсөн даваа гарагт Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ганзоригийг цэцэд өгсөн. Энэ этгээд Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн. Түүнийг Х.Баттулга томилсон. Энэ хүн бол хонгилын шүүгч гэдгийг хаана ч хэлнэ. МАН 30 дугаар их хурлаараа шударга ёсны төлөө тэмцэнэ гэж амласан. Энэ амлалтаа хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Бид эрх баригчдыг олон асуудалд анхааралтай ажиглаж байна. Шаардлагатай бол улс төрийн хурц тэмцэлд шилжинэ” гэж байр сууриа илэрхийллээ.
С.САРУУЛ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Занданшатар намтар
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих