
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээнээс нийслэл хотын үерийн барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл болоод энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын талаар тодрууллаа.
Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд үерээс хамгаалах 158 км далан суваг, инженерийн байгууламж, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 176.2 км шугам, хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээ бий. Нийслэл хотыг үер усны эрсдэлгүй байлгахын тулд нэмэлтээр 300 км гаруй инженерийн байгууламж, шугам сүлжээ тавих шаардлагатай. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн болон орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт халиа дошин үүсдэг цэгүүдэд дернажийн систем болон үерийн ус зайлуулах байгууламжуудыг барьж ашиглалтад оруулсан. Энэ жилийн хувьд Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд үерээс хамгаалах байгууламжийн иж бүрэн засвар шинэчлэлт болон одоогийн ашиглаж буй шугам сүлжээний шинэчлэлд нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөөд байна. Зүүн бүс буюу Баянзүрх дүүргийн 8, 17 дугаар хороог хамарсан Шар хадны эцсээс Амгалан дулааны станц хүртэлх айлууд хавар, намрын улиралд халиа дошинд өртөх эрсдэлтэй байдаг. Тэдгээр сувгуудыг иж бүрэн шинэчлэх, хөрсний усыг боловсруулж, дулааны цахилгаан станцын технологийн хэрэглээний ус болгон ашиглах ажлын ТЭЗҮ, зураг төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр боловсруулж дууссан. Энэ ажлыг хийж гүйцэтгэснээр зүүн бүсийн халиа дошин, хөрсний усны асуудал шийдэгдэнэ. Сонгинохайрхан дүүргийн Толгойт гол орчмын ТЭЗҮ, зураг төслийг мөн боловсруулсан.
Ер нь бол үерээс хамгаалах инженерийн байгууламж нь асар өндөр өртөгтэй, эргэж зардал нөхөх боломжгүй байдгаас хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй. Түүнчлэн үерийн байгууламжийг 100 жилд тохиолдох хамгийн өндөр үерийн давтамжаар тооцоолж барьж байгуулдаг тул хөрөнгө оруулалт өндөр гардаг юм" гэлээ.
Л.АЛТАНГЭРЭЛ: УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН ХӨРСНИЙ УСНЫ ИЖ БҮРЭН СУДАЛГАА ХИЙСЭН

Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Л.Алтангэрэлийн тухайд “2018 оноос дэлхий дээр усан эрин эхэлж байна гэж эрдэмтэд үздэг. Гэтэл хөдөөнөөс ирсэн хүмүүс суурьших газар нутгаа нарийн судлалгүй хашаа хатгадаг. 1950-1970 оноос өмнө булаг шанд байсан газрууд хатаж ширгэснээс хүмүүс төдийлөн мэдэхгүйгээр суурьшсан тохиолдол цөөнгүй. 10-20 жил зүгээр амьдарч байсан газарт булаг шанд бий болж, халиа дошин үүсэж байна гэдэг гомдол ийм учиртай. Нийслэлийн хэмжээнд жилдээ халиа дошинг арилгахад 200 сая гаруй төгрөг зарцуулдаг. 2011-2013 онд Улаанбаатар хот орчмын хөрсний усны иж бүрэн судалгаа хийсэн. Энэ судалгааны хүрээнд Толгойт, Зүүн уулын суваг орчимд болон хотын төвд хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээг барьж байгуулсан” гэлээ.
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих