Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно



3-р сарын 15 | 14 цаг 51 минут
294

Энэ жил хоршооллыг дэмжихэд 20 тэрбум төгрөг, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ. Монгол Улсын Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаар зорьж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд анх удаа хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон юм. Мөн хүнсний ногооны ил талбайн 6 төрлийн таримал (саримс, сонгино, хоёр төрлийн манжин, лууван, байцаа)-ыг урамшуулалтай болгохоор ярилцаж байна гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Засгийн газар хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортын хараат байдлыг хязгаарлах чиглэл рүү эргэлтийн хөрөнгөөр, үнийн зөрүүнээс үүссэн урамшууллын бодлогоор буюу үр тарианы урамшуулалтай ижил нөхцөлөөр хүнсний ногоочдыг дэмжинэ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com