Караокед гадны нөлөөтэй амиа алджээ



3-р сарын 15 | 8 цаг 10 минут
202

Энэ сарын 14-ний өдрийн 01:11 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн караокед “Цээжиндээ хутгалуулсан ухаангүй хүн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 32 настай, эрэгтэй, иргэн "Н" цээжин тус газраа шархтай амиа алдсан байжээ.

Уг хэрэгт холбогдуулан иргэн "Г" гэгчийг тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 04:00 цагийн үед дайчлан баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com