
Өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан гэвэл Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөгчийг бүртгэсэн явдал байв. Харин АН-ын даргад Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар бүртгүүлсэн. Ийм нэгэн явдал болов.
Ингэхэд Монголд хэдэн Ардчилсан нам байгаа нь тодорхойгүй. Хэн нь жинхэнэ дарга вэ гэдэг нь бүр толгой эргүүлсэн асуулт болсон. Хараад байхад ямар ч байсан тус нам одоогоор хоёр хуваагдчихсан дүр зураг харагдаад байгаа. Үүнийгээ С.Эрдэнийн АН, О.Цогтгэрэл даргатай АН гэхчлэн ялгаж нэрлээд байх шиг байна.
Тэгэхээр одоо олон нийтийн хувьд, тэр дундаа мэдээллээс хол байдаг тус намын олон мянган дэмжигчдийн хувьд хэнийх нь АН даргын сонгууль явуулах гэж байгааг бас ялгаж салгаж салгахгүй мунгинаж байгаа бололтой.
Тэгвэл ирэх сарын эхээр даргын сонгуулиа явуулах гэж товлоод байгаа нь О.Цогтгэрэл даргатай АН юм байна. Өөрөөр хэлбэл экс Ерөнхийлөгч эдний намын дарга болохоор бүртгүүлсэн гэсэн үг. Үүнээс улбаалан яригдах ёстой сэдэв бол энэ хоёр АН-ын аль жинхэнэ, аль нь “хуурамч” гэдэг нь ихэнх массын хувьд тодорхойгүй. Сүүлдээ энэ намын хэрүүлийг тоож сонирхохоо ч больсон. Харин Х.Баттулга улс төрд эргэн ирэх сургаар эрхбиш энэ намын тогоо руу өнгийж харах шалтгаан болж байх шиг байна.
Одоогоор АН-ын “жинхэнэ” дарга гэгдэж байгаа С.Эрдэнийг хамгийн их бухимдуулж байгаа нь энэ Х.Баттулга. Тэр бүр экс Ерөнхийлөгчийг халз мэтгэлцээнд дуудсан төдийгүй, Монголын улс төрийн өнөөгийн сөрөг хүчнийг хоёр хувааж сөргөлдүүлж байгаа “муур багш” нь Х.Баттулга хэмээн зарлаж байгаа. Түүнчлэн Х.Баттулга ямар учир шалтгааны улмаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн, түүнд хэрхэн тусалж байсан, кёкшүзан Д.Батбаяраас зээлсэн мөнгө төгрөгтэй холбоотой мэдээллийг нт хүртэл ил болгоод буй.
Ийнхүү АН-ынхны дотоодын хэрүүл зодоон болж хувирах шинжтэй болж эхэллээ. Х.Баттулгын намын даргад бүртгүүлэхтэй зэрэгцэн тус намын нэр нөлөө бүхий зарим гишүүд санаа оноогоо илэрхийлж байгаа. Тухайлбал, гавьяат Д.Сосорбарам “Баттулга аа, чи одоо болноо, зогс. Чи нам байтугай энэ улсыг самарсан” хэмээн сануулсан бол АН-ын гишүүн ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин “АН бодитойгоороо хуваагдах нь дээ” хэмээн жиргэжээ. Иймэрхүү санаа бодлыг илэрхийлэх гишүүн дэмжигчид олон байгаа байх.
Энэ бол асуудлын нэг тал. Харин нөгөө талаасаа гэвэл О.Цогтгэрэл даргатай Ардчилсан нам гэж ачир дээрээ яг байгаа юу, бодитой юу, хууль зүйн хүрээндээ хүлээн зөвшөөрөгдсөн хүчин төгөлдөр үү гэдэг асуудал бас бий.
Харин энэ асуудлаар АН-ын албан ёсны дарга гэгдэж байгаа С.Эрдэнэ ингэж хэлжээ. Тэрээр Монголд хууль эрх зүйн хувьд сөрөг хүчин ганцхан АН байгаа. АН-ын эрх мэдлийг булаацалдах өөр санаа зорилготой хэсэг бүлэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Тэр хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа хууль эрх зүйн хувьд ямарч боломж байхгүй. Хоёрдугаар сарын 16-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрээр С.Эрдэнэд байгаа тамга тэмдэг хүчинтэй байгаа. Нөгөө талд хүчингүй болсон тамга тэмдгийг ашиглах боломжгүйг тогтоосон. Ингэснээр давж заалдах эрхгүйгээр Захиргааны хэргийн шүүхээс эцсийн шийдвэр гарсан. Хоёр тамга, хоёр АН гэж байхгүй. Шүүхийн шийдвэрээр нэг л нам үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгох ёстой” гэсэн юм.
Эргэлзээг тайлах хариулт энэ байна. Улс төрийн хүчин албан ёсны эсэхийг шүүх л тогтооно. Тэгвэл шүүх энэ асуудлыг хэдийн бүр давж заалдах эрхгүйгээр шийдвэрлэж нэг талд нь гаргачихсан юм байна.
Яг энэ өнцгөөсөө бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Байхгүй” намын даргын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлчихжээ гэсэн агуулга уншигдаж байна. Өөрөөр хэлбэл УДШ нэгэнт бүртгээгүй бол АН-ын “хормойноос унасан” АН хүчин төгөлдөр нам биш гэсэн үг биш. Магадгүй, намын дарга нь гэгдэж байгаа О.Цогт-Очирын даргын сонгуульд бүртгүүлээгүй шалтгаан энэ байх.
Б.Тулга
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Занданшатар намтар
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих