Ц.Дашдорж, Б.Ганболд нар өнөөдөр уралдана



2022 оны 3-р сарын 9 | 9 цаг 58 минут
555

Өвлийн арвангуравдугаар Паралимпын наадам Хятадын Бээжин хотод үргэлжилж байна. Наадмын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр болох ба 25 тамирчин уралдана.

Манай улсаас Ц.Дашдорж 10:45 цагт, Б.Ганболд 10:46 цагт тус тус гараанаас гарна. Тамирчид 1.2 км зайг богино хугацаанд туулахын тулд өрсөлдөх болно.

Б.Ганболд гүйлтийн цанын 20 км зайн уралдаанд 12-р байр эзэлсэн бол Ц.Дашдорж тус төрөлд өрсөлдсөн ч уралдаанаа дуусгаж чадаагүй юм. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2026 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com