
Монголын тамирчдын дундаас төрсөн анхны Ази тивийн аварга, гавьяат тамирчин Хайдавын Алтанхуягийн нэрэмжит сонирхогчдын боксын залуучуудын УАШТ Булган аймагт болж өндөрлөлөө.
Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт боллоо. Улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй 10 жингийн шигшээ тулаанаар өндөрлөсөн юм.

Тэмцээний 48 кг-ын жинд “Ихэр бээлий” клубын Б.Анар алт, Биеийн тамир, спортын дунд сургуулийн М.Лувсанпэрэнлэй мөнгө, Булган аймгийн С.Гантогтох, “Warrios” клубын Б.Өнөрбат хүрэл, 51 кг-ын жинд “Ихэр бээлий” клубын У.Энхсайхан алт, Биеийн тамир, спортын дунд сургуулийн Э.Тэнгис мөнгө, Баянгол дүүргийн Х.Энх-Ерөөл, Говьсүмбэр аймгийн С.Бүрэнтулга хүрэл, 54 кг-ын жинд Биеийн тамир, спортын ын дунд сургуулийн Э.Мөнх-Эрдэнэ алт, “Хангарьд” клубын Б.Алтангэрэл мөнгө, Булган аймгийн М.Энхсайхан, Дорноговь аймгийн О.Гантөр хүрэл, 57 кг-ын жинд Булган аймгийн Г.Үлэмж алт, “Хангарьд” клубын Ц.Сансар мөнгө, Биеийн тамир, спортын дунд сургуулийн С.Отгонтөр, Дорноговь аймгийн М.Баяржавхлан хүрэл медаль хүртсэн байна.
Мөн 60 кг-ын жинд “Хангарьд” клубын Д.Пүрэвдорж алт, Сэлэнгэ аймгийн Улаан ирвэс клуб Б.Батгүн мөнгө, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Амжилтын Үүд” клубын О.Азбаяр, Биеийн тамир, спортын дунд сургуулийн Г.Ган-Эрдэнэ хүрэл, 63,5 кг-ын жинд Биеийн тамир, спортын дунд сургуулийн Б.Очирдарь алт, Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клубын Ш.Цэнгүүн мөнгө, “Алдар” клубын Б.Баасанхүү, “Хангарьд” клубын Г.Энх-Очир хүрэл, 67 кг-ын жинд “Амжилт Fitting” клубын Ц.Мөнхтулга алт, Биеийн тамир, спортын дунд сургуулийн О.Энхтүвшин мөнгө, “One Boxing” клубын Х.Ган-Эрдэнэ, “Radians” клубын Т.Буяндорж хүрэл, 71 кг-ын жинд “Ихэр бээлий” клубын У.Төгөлдөр алт, Өмнөговь аймгийн “Мазаалай” клубын О.Уламжаргалан мөнгө, “Мон-Эрч” клубын Л.Отгонцэнгэл, “Swing” клубын И.Тэлмүүн хүрэл, 75 кг-ын жинд Өмнөговь аймгийн “Мазаалай” клубын Э.Дэнзэн-Иш алт, “Ихэр бээлий” клубын Ц.Анхбаяр мөнгө, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Амжилтын Үүд” клубын Б.Тэнүүнбаяр, “Ихэр бээлий” клубын Н.Чингис хүрэл, +75 кг-ын жинд Дорноговь аймгийн Н.Отгонболд алт, Дархан-Уул аймгийн “Бурхан Халдун” клубын А.Очирбат мөнгө, Зүүнхараагийн “Хан бокс” клубын О.Бат-Очир, “Radians” клубын Т.Сумъяабазар хүрэл медалийн эзэн боллоо.
Багийн дүнгээр спортын мастер С.Дашбурмаа, Н.Есүхэй дасгалжуулагчтай Биеийн Спортын Дунд Сургууль тэргүүлж, спортын мастер Д.Мөнхболд, В.Аззаяа, Н.Эрдэнэхүү дасгалжуулагчтай Булган аймгийн баг 2-р байр, Т.Ганзориг дасгалжуулагчтай “Ихэр Бээлий” клуб 3-р байр эзэллээ.
Улсын аварга шалгаруулах тэмцээний “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар Булган аймгийн С.Гантогтох, “Дайчин боксчин”-оор Өмнөговь аймгийн “Мазаалай” клубын тамирчин Э.Дэнзэн-Иш, “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Хөвсгөл аймгийн “One Boxing” клубын тамирчин С.Биндэръяа, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Дорноговь аймгийн тамирчин Н.Отгонболд нар шалгарлаа.
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно
П.Орхон: Би хуралд оролцох эрхтэй
Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан 12:00 цагаас эхэлнэ
Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ эхний өдөр учраа бөхөө давлаа
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих